Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 4 бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2b20b6481f2283ceb19b008f9c122c48Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн  Улаанбаатар хотод Үйлдвэрийн 3 хороолол  байхаар тусгасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 2, 3, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийт 514,0 га талбайг “Үйлдвэр-1” нэгж хорооллол, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 1118.0 га талбайд “Үйлдвэр-2” нэгж хороолол,  Сонгинохайрхан дүүргийн 9, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 968.0 га талбайд “Үйлдвэр-3” нэгж хороолол болгон хөгжүүлэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан байна.

Энэ хэсэгт томоохон үйлвэрлэлүүдийг хөгжүүлэхээс гадна  орон сууцны хороолол, спорт цогцолбор, нийгмийн болон соёлын үйлчилгээний төвүүд байхаар төлөвлөлжээ. Мөн Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн Баянгол дүүргийн орон сууцны 2, 3 дугаар нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг 444.0 га талбайд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Түүнчлэн Налайх хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Налайх дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 120.0 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Налайх дүүргийн Үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр ган хийц, ханын материалын үйлдвэр, төмрийн үйлдвэр зэргийг барихаас гадна их дээд сургууль, тээвэр логистикийн бүс, суурьшлын бүс байхаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн боловсруулагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …