Өдгөөгөөс жилийн өмнө буюу 2012 оны 8-р сарын 2-нд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр Лондонгийн олимпийн Жудо бөхийн төрлийн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэн Монголоос төрсөн анхны олимпийн хос медальтан болсон түүхтэй.Тэрээр тухайн тэмцээний B зоонд орж барилдан эхний тойрогтоо Тайван улсын бөх Teerawat Homklin-ийг ялсан бол 2-р тойрогт Францын бөх Thierry Fabre-г буулган авч зооны аваргийн төлөө шалгарч үлдсэн юм.Зооны аваргийн төлөөх барилдаанд Узбекистан улсын бөх Ramziddin Sayidov-той барилдан цэвэр ялж улмаар хагас шигшээ шатанд шалгарсан бөгөөд хагас шигшээ шатанд БНСАУ-ын бөх Hwang Hee Tae-г ялж чадсанаар аваргийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.Аваргийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Tagir Khaybulaev-д бэртлийн улмаас цэвэр ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялааж байлаа.Түүний 2-р тойрогт барилдсан Thierry Fabre нь түүнийг 2010 оны Жудо бөхийн ДАШТ-ний -100 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байсан бол хагас шигшээ барилдаанд барилдсан Hwang Hee Tae нь 2003 оны Осакагын ДАШТ-ний алтан медальтай бөх юм
Түвшинбаяр өнөө жилийн АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар амжилттай барилдан 6 давж МУ-ын харцага цол хүртсэн бөгөөд хоёрын даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Даш-Очирийн Энхбатыг, гурвын даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Ганзоригийн Ганхуягийг, дөрвийн даваанд Булган аймгийн Бүрэнхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаярыг, тавын даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчааг, зургаагийн даваанд улсын даян аварга Г.Өсөхбаярыг тус тус өвдөг шороодуулаад долоогийн даваанд улсын аварга С.Мөнхбатад тахим буулгасан билээ.
2008 оны Бээжингийн Олимпийн Жудо бөхийн төрлийн -100 кг-ын жингийн шигшээ барилдаан Түвшинбаяр / Монгол / – Zhitkeyev/ Казахстан/
Түвшинбаяр 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртэсний дараа
эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл