Германы аваргууд Португалын аваргуудыг буулгаж авлаа

15f93b3fcf989385d4b5061dfb0a0050Германы Мюнхэн хотын “Аллианц Арена” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Бавари Мюнхэн болон Португал улсын Бенфика багуудын тоглолт боллоо. Тус тоглолтонд талбайн эзэн баг Бавари Мюнхэн баг ялалт байгуулжээ. Х.Алонсогийн оронд талбайн төвд гараанд гарч тоглосон Чили хагас хамгаалагч А.Видал багийн хамтрагч Ж.Бернатын дамжуулалтаар тоглолтын 2 дахь минутанд гоол оруулсан. Энэ нь тус тоглолтын цорын ганц гоол байсан бөгөөд үлдсэн 88 минутанд нэмж гоол ороогүй. Ямартаа ч тус тоглолтыг болох ёстой юм боллоо гэхэд хилсдэхгүй. Домогт тоглогч Эйсебиогийн үеийн Аваргуудын лигийн хошой аварга Бенфика баг энэ цаг үед Европт хүчирхэг байгаа Бавари Мюнхэн багт төдийлөн хүчтэй өрсөлдөгч болж чадахгүй. Хэдийгээр тооны харьцаа 1-0 гэсэн үр дүнгээр өндөрлөсөн ч тус тоглолтонд бүх талаараа илүү баг нь Бавари Мюнхэн байсан.

Урьд шөнийн тоглолт нь Испани мэргэжилтэн П.Гуардиолагийн Германы багийг удирдсан 150 дахь тоглолт байсан бол 114 удаагийн хожил болж байгаа ажээ.

Бавари Мюнхэн 1-0 Бенфика

a8ce0cc4375082dd8825f72577d701b1 22d7d179a0fc51a66ff031f608c38051 9210985c47a496e91ad93e1b59922c3e 1b981b60f05c2ab2081f784e0403744e

эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …