Туялзуур сэлэмний ДАШТ-нд тамирчид бэтгэлтгэж байна

www.sport.gov.mn   Манай баг тамирчид  энэ сарын 5-13-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болох туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тэмцээнд 140 гаруй орны 1100 гаруй тамирчин өрсөлдддөг.

Манай баг тамирчид уг тэмцээнд 2009 оноос  хойш тасралтгүй оролцох болжээ.  Тэмцээний эрэгтэй хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, Эмэгтэй хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, Б.Гэрэлмаа, Б.Цолмон, илд сэлэмний ангилалд Ю.Ариунзаяа гээд нийт найман тамирчин өрсөлдөх юм байна. Дэлхийн аваргад оролцох баг тамирчдын ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар, Д.Баянбайгаль нар томилогджээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …