Хонины орд:Алмааз, Бадмаараг
Алмааз эрдэнэ бол хамгийн гоёмсог үнэтэй чулуу. Эр зориг,тэсвэр хатуужил,цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож,зугаа цэнгэлээс хөндийрүүлж,эрч хүч өгдөг. Ажил үйлсэд амжилт авчран,өвчин зовлонгоос сэргийлэн, хэл амнаас хамгаалж, урт удаан наслуулдаг. Алмааз эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хүрч байвал сайн.
Бадмаараг нь гал халуун хайр дурлалын бэлгэдэл болдог.Хайр дурлалд аз жаргал авчирна.Дурласан хүндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл,алдар гавьяа авчирдаг. Шархыг түргэн эдгээж,тархины наалдангийг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй.
Үхэрийн орд:Оюу, Индранил, Перидот
Оюу нь хувирашгүй үнэнч сэтгэлийг бэлгэддэг. Хосуудад эв эе, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг таслан эвлэрүүлдэг. Баян тансаг болгодог. Мөнгөнд шигтгэсэн оюу зүүд, зөн эвгүйрхэхэд мөн шар өвчний үед ээлтэй. Эзнийхээ өвчин зовлонг авч муу юмнаас зайлуулан хамгаалдаг.
Индранил нь даруу төлөв зангийн бэлгэдэл болдог. Энэ чулуу нь хүний мэдэх,ухаарах хүслийг бадрааж ой тогтоолтыг сайжруулдаг. Атаа жөтөө, гүтгэлэг хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судас, багтраа өвчтэй хүн зүүн гартаа индранил шигтгээтэй бөгж зүүвэл сайн. Перидот нь цайвардуу ногоон өнгийн чулуу. Энэ чулуу эзнийхээ бие сэтгэлийг тайвшруулж, хүнийг ялдам сайхан болгож,залуу насаа урт удаанаар хадгалах боломжийг өгдөг. Энэ чулууг даралт ихсэх, цус харвах өвчнөөс сэргийлэхэд зүүж хэрэглэнэ.
Ихэрийн орд: Гартаам, Биндэръяа
Гартаам нь уур хилэн, элдэв хэл амнаас холхон явах боломжийг бүрдүүлдэг. Нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй,хүмүүст цэцэн үг, ухаан хайрлаж нүднийх нь харааг сайжруулдаг. Хоолой,шүдний өвчин, архагшсан ханиадны үед гартаам зүүлт зүүвэл хурдан анагаана.
Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг.Эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь өгч байдаг.
Мэлхийн орд: Саран чулуу, Маргад, Барын нүд
Саран чулуу сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон мэлхийн ордныхонд ивээл хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэж зүүнэ.
Маргад бол ирээдүйг зөгнөн харах боломж олгон муу бүхнийг хөөн зайлуулдаг. Зүрх сэтгэлийг чангатгадаг, нүдний харааг сайжруулж, нас уртасгана. Маргадыг зүүвэл бусдад хууртахгүй үнэнч сайн хань нөхөртэй байдаг. Мэлхийн ордныхонд номин,анар чулуу зохихгүй.
Барын нүд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хагаалдаг. Эзнээ зүрх зоригтой байлгадаг эр хүний сүлд чулуу юм.
Арслангийн орд: Хув, Молор-Эрдэнэ, Мана
Хувыг өвчин анагаах увидастай гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний болон хоолой,үе мөчний өвчинд хамгийн сайн нөлөөтэй. Хоолой боох, зүрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргүйдвэл дэрэн доороо хув тавьдаг.
Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон,ухаан санааг саруулсгаж бусдын бодолд нэвтрэх боломжийг олгодог.Гэнэтийн зовлонгоос сэргийлдэг.Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин,нойргүйдлийг эмчилж,амьдрах эрч хүчийг бадраадаг.
Молор-Эрдэнийг зүүвэл дээдсийн ивээлд багтаж баяжина. Аян замын сахиус болдог.Эсрэг талынхаа санаа бодол,хүсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг.Багтраа өвчнийг анагаан, эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяадаг.
Охины орд: Ногоолин, Малхаид замагт болор, Чоно чулуу
Ногоолин нь амьдралын чулуу гэдэг. Хүч тамир нэмж,өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл,элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчирна. Хар цагаан хэл амнаас сэргийлдэг. Аянга цахилгаанаас зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай.
Замагт болор нь өвөрмөц сайхан ургадаг,цэвэрхэн тунгалаг чулуу юм.Энэ чулуу нь орчлонгийн цэвэр ариун бүхний бэлгэдэл болж,хүмүүст бие биенээ хайрлах,ирээдүйдээ итгэх асар их итгэл хүч хайрладаг. Замагт болор нь сав, бөөрний өвчинд нэн тустай бөгөөд хүүхэд энддэг гэр бүлийн хүмүүс хамтдаа зүүж хэрэглэвэл өлзийгөө өгдөг. Сэтгэл болоод нүдийг анхны цас мэт цэвэр ариун байлгана.
Чон чулуу нь арьсны өнгийг сэргээн засаж,шүдний өвчинд,мөн халуурч бүлээрэхэд ээлтэй сайн. Газар хөдлөхөд эндэх аюулаас авардаг. Эдгээр чулуунуудыг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгүй.
Жинлүүрийн орд: Гэрэлт чимэг, Номин
Опал гэдэг нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу юм. Итгэл найдвар,үнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий,шуналтай бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Тогтвор муутай олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхээс болгоомжилвол зохино. Опалыг зүүсэн хүн бусдыг ховсдох чадвартай болдог. Энэ чулууг бусдад бэлэглэдэггүй. Учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэвэл тийм ч сайн биш.
Номин нь энэ ордны хүмүүсийн сул дорой,тогтворгүй хуурамтгай занг зөөлрүүлдэг. Арьс өнгөний болон үе мөчний өвчтэй хүмүүс номин зүүлт зүүвэл сайн.
Хилэнцийн орд: Шоргоолжин чулуу, Анар, Гранат, Барын нүд
Шоргоолжин чулуу нь Анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчидж, ой ухааныг нь сайжруулдаг.
Анар нь хэд хэдэн төрөл бүхий хагас үнэт чулуу юм. Барын нүд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг. Эзнээ зүрх зоригтой, шийдэмгий байлгадаг.
Нумын орд: Ягаан болор, Молор-Эрдэнэ
Ягаан болор нь эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар, сарыг сийлэн зүүвэл хордох аюулаас хамгаална. Молор-Эрдэнэ дээдэст ивээгдэж, баяжихыг бэлгэддэг. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргүйдэх болон багтраа өвчнийг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхоруулдаг. Алтанд шигтгэсэн Молор-Эрдэнэ ирээдүйг харах боломж олгож, сэтгэлийн тэнхээ хайрладаг.
Матарын орд: Бадмаараг, Мана
Эдгээр чулуунуудыг зүүвэл хувь заяаны төөрөгдлөөс зайлсхийж чадна. Бадмаараг нь хайр дурлал, аз жаргал авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, үер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл өнгө нь харлана.
Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломжийг олгодог. Гэнэтийн үхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин, нойргүйдлийг эмчилж, элдэв муу бодлыг хөөн зайлуулж, амьдралын эрч хүч, хүсэл тэмүүллийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.
Хумхын орд: Анар, Циркон
Анар нь хайр дурлал, үерхэл дотнослыг бэлгэддэг байна. Үргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгүй халуун буулгах үйлчилгээтэй гэнэ. Мөн анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй цовоо,гэгээн бодол хүсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ.
Циркон нь дорно дахинд ихэд хүндлэгддэг чулуу. Циркон зүүсэн хүний оюун ухаан нь саруулжиж,сурах эрмэлзэл нь сэргэдэг. Хөхөвтөр туяатай циркон нь араатан амьтад болон могойд хатгуулах аюулаас сэргийлэх онцлогтой.
Загасны орд: Сувд, Ягаан болор
Сувд нь олон өнгөтэй бөгөөд урт наслуулж,аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө,өнгөний хувиралт нь эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Хэн нэгэн хүн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хүсэж байгаагаа илэрхийлж байна гэаэн үг.
Ягаан болор нь таныг амжилт, ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж,ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз ашиг, аз хийморь авчирна. Харин хайртай хүнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Таны хайрыг урвуулан авах гэж байна. Ягаан болор нь үнэнч дурлалын бэлгэдэл болдог билээ.