Шуурхай мэдээ: Өнөөдөр 20 цагаас эхлэн эзэмшигч нь тодорхойгүй кабелиудыг тасална

p1afq7d6li17jnvn1l9unuu1b6r2АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам  талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлэг болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг таслахаар болсон юм. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ сарын 05-нд төрийн 48 байгууллага, интернэтийн үйлчилгээ эрхлэгч 25 компани, дэд бүтэц суурилуулах тусгай зөвшөөрөлтэй 231 компанид албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдөр 20 цагаас эхлэн нийслэлийн нэр бүхий дараах 13 гудамж талбайгаар татсан хаягжилтгүй, эзэнгүй шилэн кабелиудыг таслахыг анхааруулж байна. Үүнд:
  1. Энхтайвын өргөн чөлөө
  2. Олимпын гудамж
  3. Гэндэнгийн гудамж
  4. Жамьяангүний гудамж
  5. Чингисийн өргөн чөлөө
  6. Наадамчдын зам
  7. Нийслэл хүрээ өргөн чөлөө
  8. Их монгол улсын гудамж
  9. Зайсангийн гудамж
  10. Дүнжингаравын гудамж
  11. Их сургуулийн гудамж
  12. Сүхбаатарын гудамж
  13. Их тойруу
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 724 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ын 4.1.14 дахь заалтаар Гэрэлтүүлгийн шон дээр Холбоо мэдээллийн болон зориулалтын бус бусад шугам сүлжээ, рекламын самбар зэргийг байрлуулахыг хориглосон байдаг.

Кабель эзэмшигчид нийслэлийн Мэдээллийн Технологийн газар Р.Отгонбаяртай /80045888/ холбогдоно  уу гэж нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …