Таеквондочид дөрөвдүгээр байр эзэлжээ

tamirchid_500x500
Казахстаны Алматы хотноо олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн болж манай баг тамирчид IV байр эзэлсэн байна. Монгол Улсын үндэсний шигшээ багийн 15 тамирчин ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэнгээр ахлуулан, олон улсын шүүгч Н.Гэрэлмаагийн хамт энэ удаагийн тэмцээнд оролцжээ. Манай таеквондочид гурван алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр IV байрт шалгарлаа. Харин БНАСАУ, Казахстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна.

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …