2018 оны ДАШТ-ыг зохион явуулах хүсэлтээ Англи, ОХУ дангаараа , мөн Бельги-Холланд, Испани-Португал орнууд хамтран зохион байгуулахаар хөтөлбөр гаргаж танилцуулга хийсний дараа ФИФА-ийн ерөнхийлөгч Зепп Блаттер битүүмжилсэн дугтуйг задлахад WORLD CUP 2018 RUSSIA гэсэн бичиг гарч ирснээр ОХУ зохион байгуулагч орны эрх авсан юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд зориулан ОХУ-ын Ерөнхий сайд Демитрий Медведив тэмцээн зохион байгуулагдах цэнгэлдхүүдийг сэргээн засварлах, шинээр барих ажилд 2.9 тэрбум рубль гаргаж өгөхөөр төсөв баталжээ.
WORLD CUP 2018 тэмцээнийг нутагтаа зохион байгуулахын тулд ОХУ 10 цэнгэлдэх сэргээн засахаас гадна, таван цэнгэлдэхийг нэмж барьж байгаа юм. Энэхүү тэмцээн хойд хөршид зохион байгуулагдах болсон нь Монголчуудад завшаантай хэрэг болж байгаа юм. WORLD CUP 2014 Хөл бөмбөгийн ДАШТ ирэх жил оны Бразил улсад болно.