ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Бүгд найрамдах Унгар, Бүгд найрамдах Болгар улсад ажлын айлчлал хийлээ

12986528_1061043250636496_1327242855_oМонгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр сайд Р.Бурмаа, Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекаш, Гадаад харилцаа, худалдааны сайд, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын тэргүүн ноён Иштван Микола нартай уулзалт хийж, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр албан ёсны хэлэлцээр хийв.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны эртний найрамдалт харилцааны илрэл болсон “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэлийг хурдасгах үүднээс Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг байгуулан ажиллах, Монголын хүнсний үйлдвэрлэлд Евро-стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, чацаргана зэрэг бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судлах, Монголын хөдөө аж ахуйн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, Монголоос Унгар улсад тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү сургах зэрэг асуудлуудыг ярьсан байна.

12957269_1061043267303161_95151861_n

Сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд эрчимжсэн фермийн аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэр болон биотехнологийн үйлдвэрүүдийг үзэж сонирхон Унгарын хөдөө аж ахуйн салбарын хөгжилтэй танилцлаа.

Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссийн Монголын талын тэргүүний хувьд энэ оны 04 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Болгар Улсад айлчилж Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит 6 дугаар хуралдааныг даргалан хуралдуулав.

Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын талыг тус улсын Эдийн засгийн дэд сайд, комиссын Болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар тус тус тэргүүлэн оролцов. Хуралдаанаар Монгол, Болгарын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Комиссын өмнөх 5 дугаар хуралдааны хэрэгжилт, БНБУ-ын Ерөнхийлөгч Р.Плевнелиев-ийн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудын хэрэгжилт болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх төлөвийн талаар хэлэлцлээ.  Комиссын хуралдааны төгсгөлд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдааны Протоколд Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын Эдийн засгийн дэд сайд, комиссын болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар гарын үсэг зурсан ба ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болсныг хоёр тал онцлон тэмдэглэв.

12987907_1061043280636493_783659089_n

Хуралдааны үеэр сайд Р.Бурмаа Болгарын Ардын Хурал дахь Болгар, Монголын парламентын бүлгийн дарга Десислава Атанасова, Газар тариалан хүнсний дэд сайд Васил Грудев нартай хоёр талын уулзалт хийж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн Монгол-Болгарын бизнесфорум зохион байгуулж хоёр талаас цугласан 50 гаруй төлөөлөгчдөд Монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцов.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …