Энэ сарын 18-наас зам барилгын ажил эхэлнэ

55c3d424375a9472original

  Энэ жил 14 чиглэлд нийт 1014 км зам, гүүр
ийн ажлыг Зам Тээврийн яамны захиалгаар, Сангийн яам, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн байна.

Автозамын салбарынхан бүтээн байгуулалтын ажлын нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийж, замчид нэгэн зэрэг таван цэгээс их ажлын гараагаа эхлэхээр болжээ. Зам харилцааны чанарыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгууд замын ажлын гарааны цэг байх юм байна.

Хэзээ: 2016 оны 4 дүгээр сарын 18

Хаана: Замын ажлын нээлт хийх 5 цэг:

1. Завхан аймгийн Улиастай хот

2. Дорнод аймаг Хөлөнбуйр

3. Ховд аймаг Ховд хот

4. Сэлэнгэ аймаг Ерөө сум

5. Орхон аймаг Эрдэнэт хот

Эх сурвалж: Unen.mn

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …