“Монгол цэргийн жавхаа” уралдааны дөрөв дэх жилийн нээлт боллоо

1c6910e4a716377foriginal

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны  4  дэх жилийн нээлт өнөөдөр боллоо.

Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцож байгаа. Хоёр  үе шаттай уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Уралдаан энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тус уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа – 2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг ирэх  тавдугаар сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм.

О.Заяа

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …