Мэрайя Кэри хоолой, хөлөө 70 саяар даатгуулжээ


Тун саяхан дуучин Мэрайя Кэри энэ дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг 48 настай тэрбумтан Жэймс Пэкерээс гэрлэх санал авсан билээ. Гэвч Мэрайя сэтгэл амралгүй хөдөлмөрлөж, уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм.

Өдгөө нэрт дуучин эмэгтэй дэлхийг тойрон өөрийн аялан тоглолтыг хийж яваа аж. Түүний The Sweet Sweet Fantasy аялан тоглолт өнгөрсөн сарын 15-ны өдөр Шотландын Глазго хотоос эхэлжээ. Бүх зүйл төлөвлөгөө ёсоор болвол түүний аялан тоглолт долоодугаар сарын 02-ны өдөр Шинэ Орлеанд дуусна. Кэри бүсгүй Африк тивд л гэхэд дөрвөн удаа тоглолт хийнэ.

Энэ аялан тоглолтод гарахаасаа өмнө Кэри бүгдийг бодолцсон гэлтэй. Тэрбээр өөрийн хоолой, хөл зэргийг 70 сая доллараар буюу аль алиныг нь 35 сая доллараар даатгуулжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …