“S4” хамтлаг Хятадад аялан тоглож байна

5tlmno58poc88psem2ivk5b4sj

Поп, акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаатай хамтран БНХАУ-д өнгөрсөн сарын 28-наас эхлэн аялан тоглолт хийж байна.

Хамтлагийн аялан тоглолт Шанхай хотоос эхэлжээ.  Тоглолтод  Beat box Баачка, ӨМӨЗО-ны поп, рок “Цагаан шонхор” хамтлаг, СТА дуучин С.Сэрчмаа оролцох  буй аж. Тэд хамгийн сүүлд Гуанжу хотод тоглосон байна.

Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс зохион байгуулсан “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцсон. Улмаар 8 мянга гаруй уран бүтээлчээс шилдэг 14-т үлдэж, шилдэг хамтлагаар тодорсон юм. Тэд одоогоор Бээжин, Шанхайн урлагийн менежментийн компанитай хамтран ажиллаж байгаа аж. Тус хамтлагийн Хятад дахь тоглолт, уран бүтээлийг нь “GMP” дуу, бичлэгийн компани  хариуцан ажилладаг байна.

Дашрамд дуулгахад хамтлагийн залуус аялан тоглолтоо дуусгаад эх орондоо ирж  “Дурлахаараа”, “Эмзэг дэлбээ”, “Би чамд хайртай” “We are one” зэрэг дуунаас бүтсэн шинэ цомгоо танилцуулах аж. Цомгийн  продюссараар МУСТА , төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллажээ. Цомгийн mixing mastering Сингапур улсад хийлгэсэн учир дуугаралтын хувьд шинэлэг болсон тухай хамтлагийн ахлагч Ц.Оюунбаяр хэлж байсан.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …