Сонгинохайрхан дүүрэг “аялал жуулчлал, спортын цогцолбор”-той болно

AM 5Улаанбаатар хотын томоохон дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт өсвөр үе, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн,  спортоор хичээллэн, иргэд амарч зугаалах, гадаад дотоодын жуулчдад Монгол ахуй, Эрийн гурван наадам, Ардын урлагаа үзүүлэх боломж бүхий  Аялал жуучлал спортын цогцолборын шавыг өнөөдөр тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын бэлд  тавьлаа.

AM4

Энэхүү шав тавих үйл ажиллагаанд МУ-ын Их хурлын гишүүн, Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар, Сонгиохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Монголын үндэсний олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, “АМЭ интэрнэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Чинзориг болон   бусад  албаны хүмүүс оролцлоо. “Аялал жуучлал, спортын цогцолбор” бүтээн босгох уг ажлыг  “АМЭ интэрнэшл”  компани 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд нийт 42 га талбайд уг цогцолборыг бүтээн байгуулахаар төлөвлөжээ.

AM2 AM1

Энэхүү 42 га газрын 32 га газарт урьд нь зөвшөөрөлгүй хайрга олборлож сүйдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байсныг нөхөн сэргээж, спортын талбайнуудыг байгуулан, ирээдүйд хүүхэд залуучуудын ирэх дуртай газар болгохоор төлөвлөсөн байна. Уг “Аялал жуучлал, спортын цогцолбор”-т хиймэл нуур, Монгол орны тогтоцыг харуулсан, танин мэдэхүйн “Мини Монгол ” газар зүйн парк, Бэсрэг наадмын талбай, Хөл бөмбөгийн стандарт талбайнууд, мини хөл бөмбөг,  талбайн теннис, сагсан бөмбөг, волейболын талбайнууд, хөнгөн атлетик болон гүйлтийн зам, Ардын урлагийн тоглолт үзүүлэх задгай талбай зэрэг олон байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ.  Төлөвлөгөө ёсоор энэ онд багтаан уг бүтээн босгох ажилд  2,4 тэрбум төгрөгний  нөхөн сэргээлт, тохижилтын ажил хийгдэх бөгөөд 2017 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилттой дүйцхүйц байгууламжийг бүтээн босгож,  2020 он гэхэд 8,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг энэхүү томоохон Аялал жуучлал спортын цогцолбор бүтээх ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү хүүхэд залуучууд, иргэдийн ирэх  дуртай томоохон цогцолбор газар Сонгинохайрхан дүүрэгт босох гэж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …