Монголчууд бид Эх орондоо цөөнх шиг “бариулж” байна

Бид энэ Монгол улсын эзэд нь. Газар шороо, хил хязгаар, мал ахуй, уул усны эзэд нь. Энэ бол Монгол хүн бүрийн дотор оршин байгаа бодол “төдийхөн” болж. Гэхдээ бид илүү их гарч сэтгэж чадахгүй л байна. Эх орондоо “нохой” мэт амьдарч байхад арга ч үгүй биздээ. Бид хамгийн их тэвчээртэй, тэсвэртэй, амгалан хүмүүс юм гэдгээ л мэдэрч байна.

9f96b0eb61074eecbig

Хаа сайгүй болохгүй бүтэхгүй байдалтай нүүр түлж байна. Газар шороог минь бүү зараач, эх орондоо эзэн нь баймаар байна, уул усыг бүү хөндөөч, хил хязгаараа бүү татаач, эрүүл мэндийг минь авраач, эх орондоо эзэн нь байя гэж хичнээн “орилоод” ч нэмэргүй хэдхэн айлын хоол болгоод байна. Суудал сандалны араас ач холбогдол өгч телевизүүдийн эфирийг дүүргэж байгаа улс төрч гэх төрийн хэдэн “боол” буруу бариад буруу зангидаад байх шиг. Эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй болохоор амиа бодсон залуучууд гадны орныг шүтэж хошуураад байх.

1f397b809f27f0744224465971b00019_120381

Тэр ч бүү хэл Богд Хааны үеэс зарлигдан ирсэн яс цус нийлэхгүй, хүнийг үнэгүйдүүлсэн цустай урд хөршийхөндөө зодууллаа гэх мэдээ дуулдана. Эх орны баатарлаг хөвгүүд Эзэн Чингисийн бүлээн цус ийм дор орсныг харахаар “эрх мэдэл” гэх наймхан үсгэнд автан угсаагаа сүйтгүүлэх дээрээ тултлаа бид доройтож. Угаас босоо Монгол тэнд бүү хүр, эрхэм дээд язгууртай ганцхан ард бий тэр бол Монгол хэмээн дэлхийд үнэлэгдэн явсан “халуун” түүх бидэнд бий. Гэхдээ энэ бүхэн түүх болон ард үлдэж. Одоо бид улс төрчдөдөө дээрэлхүүлсэн, дарангуйлуулсан, дугараад дуу минь гардаггүй, хэлээд хэл минь “хүрдэггүй”, сарвайгаад гар минь барьдаггүй болтлоо “дарлуулж” орхиж.

32f231d4c1553b2495ffd4e7dc4e704d

солонгост ажиллахаар бүртгүүлэгчид

Бид бүгд Монгол цустай Монгол айл байж юунд нэгнээ дээрэлхэн ядуугийн туйлд хүргэж орхио вэ. Дайны он жилүүдэд ингэтлээ ядуурч, дорд ороогүй л юм. Монголд хүн өлсөж үхдэггүй гэдэг үг цаасан дээр бичсэн “худал” үг мэт сонсогдох болж. Бидний Монголчууд яснаасаа цуснаасаа “баатарлаг” дэврүүнээрээ энэ дэлхийг чичиргэж байсан түүхтэй. Түүх давтагдах цаг ойрхон ирснийг, эх орноо аврах гэсэн залуус “хөдлөх” тухай олон нийтийн цахим сүлжээгээр их тархаж байна. Улс төрчид нь ажлаа хийж чадахгүй бол угаас ухаант ард нь “ажиллах” вийдээ.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …