Эдийн засаг: Монголбанк 123 сая юань худалджээ

527-1362363979indexМонголбанкнаас зохион байгуулсан 2013.08.02-ны ээлжит гадаад валютын дуудлага худал­даагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах саналыг ирүүлжээ. Гэсэн хэдий ч Монголбанк энэ удаагийн арилжаагаар 123 сая юань худал­дан авах саналыг бүрэн биелүүлсэн бол ам.дол­ларын спот захын арилжаанд оролцоогүй бай­на. Түүнчлэн төв банк арилжааны банкуудад 119 сая ам.долларыг хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна. Гадаад валютын дуудлага худалдаанд Монголбанк валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үүднээс захад оролцдог байна.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …