Энэтхэгээс авах зээл 20 жилийн хугацаатай байна

1456819484_loanindiaЗасгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах юм.

БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал болгох ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсэг Энэтхэгийн ажлын хэсэгтэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулах, зээлийн нөхцөл, Эксим банкны зээлийн журмын талаар хэлэлцэж, зээлийн нөхцөлийг тохиролцсон байна.

Ерөнхий нөхцөлд жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай байхаар, үндсэн төлбөрөөсөө 5 жил чөлөөлөгдөхөөр тусгажээ. Мөн дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдийн хувьд хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байхаар тохиролцжээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …