Олон улсын хэмжээнд зохиогдох “Wonder baby” загварын шоунд оролцох бяцхан моделиуд тодорлоо

f9d13438edf7a3e3bfa3b018d349623cАзийн загварын агентлагаас анх удаа зохион байгуулсан, “Wonder baby Mongolia 2016” бяцхан моделиудын загварын шоу явагдаж шилдэг моделиудаа шалгарууллаа.

5-11 насны 33 бяцхан хүүхдүүд тав хоногийн сургалтанд хамрагдаж бэлтгэгдээд өнгөрөгч амралтын өдрүүдэд Fashion TВ-ийн зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Шилдэг цомын эздээр М.Гэрэлтэх, С.Содонгоо, Э.Сэлэнгэ, Б.Одмаа, Ж.Иохен-Бишрэлт, Марал-Үжин нар Шанхайд зохиогдох “Wonder baby” шоунд оролцохоор боллоо. Удахгүй шилдэгүүд маань Хөх хот, Шанхай хотууд руу хөлгийн жолоог зална.

Санаачлан зохион байгуулсан “Азийн Модел Агентлаг”-ийн хамт олон, тэргүүн Ч.Содтуяад нийт эцэг эхчүүдийн өмнөөс баяр хүргэе. Мөн хамтран зохион байгуулж тусалж дэмжин, нүүр царайгаа тодруулсан “Наран Kids” тоглоомын их дэлгүүр, “Тод Гамнам” хүүхдийн эмнэлэг өөрийн нүүр царайг тодруулж ивээн тэтгэсэнд баярлалаа.

“Херо Кинг” хүүхдийн хувцасны бренд, “Этно Салон” оролцон өөрсдийн хийсэн гадуурболон,өдөр тутмын загваруудаа толилууллаа. Тун удахгүй бяцхан моделууд маань Шанхай хотыг зорихоор бэлтгэл ажилдаа ороод байна.

d0402804304a3e54dfc88223a0bc50f3 cdac630869b6448d5bee6a366792189a c6e477a5b5e5996f2ebed373dcc0a1b7 c2ba62ac97bea07a2831bb0767f08a3a b4943babbf9c6dfe6010850c74478778 8387b1d2a3759ef7b97835158698418d 46a4e4872e3a132bf8397031b7effef8 3da455a7cd0b55343665b106839853c9 1cc977a78dd5e9a747587d152f6ff412

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …