Хүнсний харшил нь хүнийг хөнөөх хүртэл аюултай

food-allergyДэлхий дээр янз бүрийн харшил тоолж байршгүй харшил үүсгэгчид байдаг. Ихэнх нь хөнгөн үеэс эхэлж хүндэрдэг бол зарим нь хүнийг шууд хөнөөх ч эрсдэлтэй байдаг аж. Ялангуяа хүнсний харшил. Хоолонд харшил хөдөлгөдөг багахан л хүнс орсон байхад тухайн хүний амьсгал боогдож, агааргүйдэж үхэлд хүрэх эрсдэлд орно. Хамгийн их харшил төрүүлэгч хүнсэнд:

  • Газрын самар
  • Хушга
  • Загас
  • Хавч буюу далайн хоол
  • Өндөг
  • Сүү
  • Улаан буудай буюу гурилан бүтээгдэхүүн
  • Шар буурцаг ордог

tumblr_o5eqomg0dG1vnu0i5o1_540

Иймээс зарим үйлчилгээний газруудад дараах зөвлөмжийг хүргэж байна. Энэ нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад туслах болно.

Цайны газрууд, ресторануудад өгөх зөвлөмж:

  • Үйлчлүүлэгч, зочид хоолны талаарх зохих мэдээллийг авч, ӨӨРСДӨӨ хоолоо сонгох буюу шийдвэр гаргах ёстой.

Үдэшлэгт ирсэн зочин тань хүнсний харшилтай гэж танд хэлвэл дараах зарчмыг баримтална уу.

  • Ресторан, цайны газрын хариуцсан менежерт харшлын талаар МЭДЭЭЛЛЭ.
  • Үйлчлүүлэгчийн ямар хүнсний бүтээгдэхүүнд харшилтайг лавлаж, хоолны орцуудыг ШАЛГА.
  • Хоол бэлтгэх явцад хам-хүрэлцэх боломжтойг санаж, процедурын явцад ХЯНА.
  • Үйлчлүүлэгчэд дээрх үйл явцуудын талаар ХАРИУ МЭДЭГД.
  • Хам хүрэлцэх гэдэг нь:
    • Хүнсний тосонд (үйлчлүүлэгчийн харшилдаг) хүнсний бүтээгдэхүүнийг хуурах, шүрших, жигнэх
    • Харшилтай хүнсэнд хүрэх эсвэл харшил төрүүлдэггүй хүнсийг харшилтай хүнстэй хамт хадгалах (Жнь: самартай жигнэмэгийг самаргүй жигнэмэгтэй хамт тавих)

Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад хэрэглэдэг бүх төхөөрөмжийг хэрэглэхээсээ өмнө заавалчгүй цэвэрлэж, ариутгах хэрэгтэй.

  • Бүх сав суулга (жнь: халбага, хутга, хусуур, хавчаар), аяга, таваг, тогоо, хайруулын таваг, мах хэрчдэг тавиур, хоол бэлтгэдэг талбай
  • Шарагч, мах шардаг тор (грилл)
  • Харшил төрүүлэгч хүнстэй хүрэлцсний дараа бээлийгээ сольж, гараа угаах хэрэгтэй.

Харшлын урвал явагдаж байгааг илтгэх шинжүүд:

  • Арьсан дээр биржгэр зүйлс туурах (улайж, хавагнасан, загатнадаг)
  • Ам, хоолой загатнах, чимчигнэх, төмөр амтагдах
  • Суулгах
  • Гэдэс өвдөх, хэвлийгээр базлах
  • Хацар, уруул, хэл эсвэл биеийн аль нэг хэсэг хавагнах
  • Залгих, амьсгалах хэцүү болох
  • Бөөлжих
  • Ухаан алдах

Хэрвээ үйлчлүүлэгчид харшлын урвал илэрвэл яаралтай 103 дуудна уу.

Б.Нараа

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …