Хуурай мөчир, навч, элдэв ургамлын хогийг шатаах нь өдгөө ердийн үзэгдэл болсон. Гэвч хүмүүс энэ бүхнээс хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд нь ямар айхтар хор хөнөөл учирч байдгийг ер анзаарахгүй байгаа. Эрдэмтэд нэг тонн мөчир, навч шатаахад агаар мандалд ес орчим килограмм угаарын хий гардгийг тогтоожээ.Агаар мандалд замхран одож буй энэ угаар дотор элдэв төрлийн тоосонцор, азотын исэл, хүнд металлууд, зарим нэг канцероген нэгдлүүд, диоксинууд буюу хүмүүний бие махбодод аймшигтай үйлчлэл үзүүлэх бодисууд тархдаг аж.
Хуурай өвс, газар унасан навчистай хамт элдэв хогийг шатааснаар агаар мандал илүүтэй бохирддог гэнэ. Жишээ нь, энэ шатаагдаж буй овоолгоотой хогон дотор энгийн нэг гялгар уут байвал агаарт нэмж 70 хүртэлх тооны элдэв химийн нэгдлүүд замхардаг байна. Эдгээрийн дийлэнх нь маш их хортой бөгөөд хүмүүний эрүүл мэндэд шууд аюул учруулах магадлалтай юм. Эх сурвалж www.wikimon.mn