Авилгачийг Хятадууд шиг “Цаазалдаг” байя

Авилга авсан нь өгсөнтэйгээ бурууддаг тогтолцоог бид хуульчлаад ч дийлэхгүй нь. Учир нь авилгагүй бол ямар ч ажил урагшлахгүй болж. Зарим нь бүр авсан өгснөө олон нийтэд зарлан тунхаглаж байх юм. Мэдээж энэ буруу.

t750-a2aecddb260cf5e5bc5ac04d398521e7d4fbe626

Аалзны тор мэт бах бөх болтлоо татагдсан энэ том сүлжээгээр ороогүй, гараагүй, дайраагүй, хүрээгүй улс төрч гэж үгүй. Бид өөрсдөө их хүлцэнгүй хүмүүс юм. Авсан гэнэлээ, өгсөн гэнэлээ гэхээс илүү ихийг хийхгүй юм. Бүх зүйлийг авилгадаж болдог болж. Эрүүл мэнд, Боловсрол, Төрийн үйлчилгээ гээд наад захын хэрэглээнүүд ч авилгаар хийгдэнэ.

Ажилд орох, тушаал ахих, дарга болох бол бүүр “том” авилгын “дэвсгэртүүд” гэсэн үг. Бид авсан, өгсөнтэй ч хамтад нь  шийтгэдэг баймаар байна. Яг Хятадууд шиг. Авсан нь тогтоогдоод, өгсөн нь баригдвал эхлээд суудлаас нь буулгая, дараа нь давтан үйлдвэл “аавынд” хийчихье, бүүр засрахгүй бол “цаазалчихая” яг Хятадууд шиг.

be9e066d4f5d90d3big

Хамгийн муу муухай Хятад л байна гэж ам уралдан ярих хэрнээ хамгийн зөвөөр шийтгээд байгааг нь хэн нэгэн хэлчих вий гэсэн шиг таг өнгөрүүлэх нь “гэмт хүн гэлбилзэнэ” гэгчийн үлгэр үү. Анх төрийн албанд алба хашихад нь л авилгын хэргээр гэр бүлийн хамт ял эдэлж байгаа хүмүүсээр “зочлуулж” гэнэтийн бэлэг барьж байх жишээтэй. Зэрлэг хэрнээ сургамжит “өгүүлэмж”. Яадаг юм энэ том аалзны торон сүлжээнээс гарахын тулд үйлийн үрт итгэж сууснаас цаазалчихдаг байя л даа.

9128addef103326bbig

Нэг цаазлана, хоёр цаазлана дараа нь “айх” биз. Идэж ууж ханахгүй юм, та нарын хүүхдүүд үйлийг чинь үүрнэ дээ гэж хашгираад ч ойлгохгүй бол “яс маханд нь ойлгуулая” л даа. НҮБ-д хүний эрхийг дээдлэн цаазын ялгүй орон боллоо гэх сайхан мэдээний цаана авилга улам том “цэцэглээд” байгаа хэрэг биш үү.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …