Үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө хоёр эмэгтэйг цагдан хорихоор болсон гэнэ үү

12924463_979092515516702_6155630531365349037_n“Дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас илүү хортой” гэж Бирмийн ардчиллын удирдагч Ан Сан Су Чи хэлсэн гэдэг. Тэр хүн ардчилал нэрэн  иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засгийн бодлогыг шүүмжилсний нь төлөө “ялладаг” тийм  төр, нийгмийн  бодит золиос болсныхоо хувьд үүнийг хэлсэн бизээ.

Монгол улс ардчилсан улс болоод 25 жилийн нүрийг үзэж байгаа хэдий ч өнөөдөр иргэдээ Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийсны нь төлөө барьж хорих дээрээ тулж байна. Хоёр  хоногийн өмнө “Монголоо аврах хөдөлгөөн”-ий зохицуулаг н.Ганхуягыг цагдаа нар  үйл ажиллагаан дээрээс нь баривчлан өнөөдрийг хүртэл цагдан хорьж байгаа  бол өнөөдөр тус хөдөлгөөний хоёр эмэгтэй зохицуулагчийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаалт авна гэж хууран мэхэлж дуудан ирүүлээд, өдөржин тэндээ саатуулсны эцэст ажил тарах үеэр  72 цагаар цагдан хорьж, баривчлахаар болсон тухай мэдэгдсэн гэнэ. 121212

Цагдаагийн байгууллагаас энэ хоёр эмэгтэйг  төрийн бодлогыг шүүмжилсний нь төлөө, “Монголоо аврах хөдөлгөөн”-д нэгдэн оролцсны нь төлөө ийнхүү баривчилж байгаа нь  тэд өөрсдийгөө  эрх баригчдын захиалгаар, тэднээс үүрэг даалгавар авч ажилладаг гэж  олон нийт хардахад хүргэж байна.

Монголын цагдаа зөвхөн хууль ёсонд захирагдан ажиллах ёстой гэдгийг тэдэнд сануулах юун. Үг хэлж, үзэл бодло илэрхийлсний нь төлөө цагдаагийн байгууллагаас иргэдийг барьж хорьж, айлган сүрдүүлж саатуулна гэдэг бол улс оронд дарангуйлал тогтохын эхлэл гэж үзэж болохуйц ноцтой асуудал юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс энэ асуудалд анхааран ажиллана гэдэгт итгэж байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Тамир

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …