‪‎Цэрэг‬ ‪‎татлага‬ ирэх сарын 6-нд эхэлнэ

12994362_1555448941421538_8017442133484061719_nЦэрэг татлага ирэх тавдугаар сарын 6-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг ирэх тавдугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
18-25 настай эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч хэмээн үздэг бөгөөд цэргийн албанд татагчид нь тогтоосон өдөр цаг хугацаанд цэрэг татлагын байранд буюу товлосон газарт очих үүрэгтэйг Монгол улсын үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар тогтоосон байдаг.
Түүнчлэн Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба нь байлдагч, түрүүчийн болон гэрээ цэргийн албанаас бүрдэх ба цэргийн дүйцүүлэх албыг иргэд биеэр хаах эсвэл мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог. Мөн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээдэг билээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …