Ноолуурын ханш 59300 төгрөг байна

dfbd090f6baa73bdf9b377ad047f3282

Лхагва гарагийн байдлаар Хөдөө аж ахуйн биржид 770.9 сая төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна. Ингэхдээ боловсруулаагүй цайвар ноолуур 10 тонн, бараан ноолуур гурван тонныг борлуулжээ. Харин ханшийн хувьд нэг килограмм тутам нь 59 мянга 300 төгрөгийн үнэд хүрсэн талаар Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ.

Дөрөвдүгээр сараас эхлэн ноолуурын арилжаа идэвхжээд байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд нийт арилжааны 91.4 хувь буюу 11.8 тэрбум төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна.

Нэг килограмм боловсруулаагүй бараан ноолуурын ханш 54 мянга 527 төгрөг байсан бол цайвар ноолуурыг дунджаар 55 мянга 543 төгрөгөөр арилжаалжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн ханштай харьцуулахад ойролцоогоор 17 орчим хувиар бага үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …