Хорио цээртэй хонины цэ цэг өвчин өнгөрсөн оны нэгдүгээр сард анх манайд оношлогдож байсан. Улмаар Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн сумдад тархаж 1300 гаруй хонь устгалд оруулжээ. Одоогоор өвчний голомт дахь малыг вакцинжуулалтад хамруулж бай гаа аж. Өвчлөл болон вакцины хүртээмжийн талаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Ерөнхий технологич Ц.ӨЛ-ЗИЙ ТОГТОХТОЙ ярилцлаа. -Хонины цэцэг өвчний халдвар өнгөрсөн өвөл Төв аймгийн сумдад нэлээд газар …
Tag Archives: малчидад
April, 2016
-
14 April
Ноолуурын ханш 59300 төгрөг байна
Лхагва гарагийн байдлаар Хөдөө аж ахуйн биржид 770.9 сая төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна. Ингэхдээ боловсруулаагүй цайвар ноолуур 10 тонн, бараан ноолуур гурван тонныг борлуулжээ. Харин ханшийн хувьд нэг килограмм тутам нь 59 мянга 300 төгрөгийн үнэд хүрсэн талаар Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ. Дөрөвдүгээр сараас эхлэн ноолуурын арилжаа идэвхжээд байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд нийт арилжааны 91.4 …
-
12 April
Зуданд өртсөн малчдад НҮБ-аас тусламж илгээжээ
Монгол дах Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн багц зэргийг багтаасан тусламжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өгөв.Өнгөрсөн 12 сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан …
-
1 April
Нөөцийн өвс дууссан байна
Зудтай болон зудархуу сумдын тоо буурч, хаваржилт сайжирч байгаа ч нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь цастай байгаагаас дөрвөн аймгийн 32 суманд “Цагаан зуд” болж хаваржилт хүндхэн байгаа талаар албаныхан мэдээлж байна. Тэгвэл хаваржилт хүндэрсэн эдгээр сумдад хүргүүлэх өвс, тэжээл улсын нөөцөд байхгүй хэмээн мэргэжилтэн хэлж байна. Одоогоор олон улсын тусламжийн байгууллага, бусад орны туслалцаагаар аргацааж байгаа аж. Хаваржилт хүндэрснээс …
March, 2016
-
16 March
Зуданд өртсөн малчдад НҮБ-ын тусламж хүрч эхэллээ
Зуданд өртөж, амьжиргаагаа алдах аюулд өртөөд байгаа малчдад олон улсын байгууллагуудын тусламж шаардлагатай байна. 2016 оны гуравдугаар сарын 15 – Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага зуданд хамгийн ихээр өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сан /CERF/”-гаас босголоо. Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Монгол улсын …
-
3 March
“Тэмээн поло”-г Олон улсын телевизүүд сурвалжлах эрх авахаар хүсэлт илгээдэг байна
Тэмээн пологийн Улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох гэж байна. Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооноос хурдан тэмээний уралдаан буюу Тэмээн поло” тэмцээнийг арваад жил зохион байгуулж байгаа билээ. Хоёр бөхт тэмээний уралдаан дэлхийн анаахрлыг татаж буй бололтой. Учир нь энэхүү тэмцээнийг олон улсын томоохон телевиз болох CNN, CCTV, NHK, …
-
1 March
Малчдын 10 хувийн зээлийг энэ сарын 15-наас олгоно
Засгийн газрын хуралдаанаар малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан. Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болох ба малчдын орлого тогтворжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх боломжтой юм. Тэгвэл малчдын хүсэн хүлээсэн энэхүү 10 хувийн зээлийг энэ сарын 15-наас өгч эхлэх болсон байна. Энэ зээл нь …
February, 2016
-
27 February
“Монгол тэмээ-999” өвлийн наадам ирэх сард болно
Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсээр байна. Өмнөговь аймгийнхан “Хоёр бөхт” тэмээгээ дэлхийд алдаршуулах зорилгоор “Монгол тэмээ-999” геннисийн дээд амжилтад бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг ирэх гуравдугаар сарын 6, 7 ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сумаас гадна бусад аймгийн тэмээчид урилгаар оролцох аж. 19 дэх …
-
26 February
Малчидад өгч буй үнэгүй өвс дуусч байна
Энэ жил 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Мөн Засгийн газрын 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгож байна. Гэхдээ үүнийг өвөлжилт хүндэрсэн бүх сумдад хуваарилбал малчин айл өрх тус бүрт маш бага хэмжээгээр ногдоно гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар онцоллоо. Малын тэжээл тараах ажлыг …