Хорио цээртэй хонины цэ цэг өвчин өнгөрсөн оны нэгдүгээр сард анх манайд оношлогдож байсан. Улмаар Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн сумдад тархаж 1300 гаруй хонь устгалд оруулжээ. Одоогоор өвчний голомт дахь малыг вакцинжуулалтад хамруулж бай гаа аж. Өвчлөл болон вакцины хүртээмжийн талаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Ерөнхий технологич Ц.ӨЛ-ЗИЙ ТОГТОХТОЙ ярилцлаа.
-Хонины цэцэг өвчний халдвар өнгөрсөн өвөл Төв аймгийн сумдад нэлээд газар авсан. Гэтэл зүүн аймгуудад ч халдвар өндөр байгаа талаар сонслоо. Вак цинжуулалт хэр явцтай байгаа бол?
-Халдвар, түймэр хоёр ялгаагүй. Эдгээрээс өмнө хам гаалалтаа хийх ёстой. Халдварт өвчин ойрхон гарахад малдаа вакцин хийгээд хамгаалчихдаг. Хүмүүс түймэр ойртоход ус асгах, үер ус буухад шуудуу татаж орон гэр, эд зүйлээ хамгаалдаг шүү дээ. Вакциныг яг тэгж хэ рэглэх ёстой. Гэтэл өвчин гарсан айлын хэд гурван малд вакцин хийсэн нэр зүүгээд орхиж байна. Хонины цэцэг өвчний халдвар Төв, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн сумдад тархаад байна. Уг нь1980-аад оны эх гэхэд цэцэг өвчин бараг устсан гэж үзэж байсан юм. Гэтэл2006 оноос уг өвчин дахин гарч, жил бүр олон зуун саяас тэрбумаар тоологдох төгрөгийг үүнд зориулж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага долоо хоног бүр гишүүн орнуудынхаа малын эрүүл мэндийн талаар мэдээлэл гаргадаг. Үүнээс харвал, 2015 оны хоёрдугаар сард бүртгэгдэж, улмаар Төв аймгийн Эрдэнэ суманд халдвар гарч 384 хонь устгасан. Мөн саяхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баян-Овоо суманд цэцэг өвчин гарч 12 хонийг устгасан байна. Тухайн айлын хотонд байгаа 300 гаруй хониноос12-ыг нь буудаж устгачихаад“халдварын голомтод устгал хийчихлээ” гэж яриад байна. Халдвар бүх хонинд тархсан байх. Айл өрхийн нэг гишүүн ханиад хүрэхэд хүүхдэд арай хүнд тусаад том хүмүүст хөнгөн тусдаг шүү дээ. Малын халдварт өвчин яг л тийм замаар халдварладаг. Гэтэл манайхан өвчлөл нь арай хүндэвтэр илэрсэн хонийг устгаад, хоттой хонийг нь хагас дутуу вакцинд хамруулаад орхичихдог. Саахалт айл, залгаа баг, сумын малд урьдчилсан байдлаар оновчтойгоор вакцинжуулалт хийхгүйгээс халдварын хүрээ тэлээд байгаа юм. Одоо зүүн аймгуудад цэцэг өвчин бүхэлдээ тархчихлаа.
-Малын цэцэг өвчин өмнө нь гардаг байсан. Ямар үндэслэлээр цэцэг өвчин гарсан бүсээс мах, сүү, түүхий эд экспортлохыг хориглодог юм бэ?
-Дэлхий дээр анх цэцэг өвчнөөс үүдэж вакцин гаргасан гэж үздэг. 1980-аад оны үед үхэр, хонь, ямаа, хүнд тусдаг цэцэг өвчин дэлхий нийтэд устсан гэж үзэж байсан. Гэтэл манай улсад2006 оноос цэцэг өвчин дахиад гараад ирсэн. Үүнийг дахин сэргэж байгаа өвчин гэж нэрлээд байгаа юм. Засгийн газар, Мал эмнэлэг-үржлийн газар яагаад цэцэг өвчинтэй тэмцэх ёстой юм бэ гэвэл энэ нь олон улсын худалдаанд хорио цээртэй өвчин. Түүнээс малыг олноор үхүүлээд байдаг өвчин биш. Тухайлбал, өвчилсөн хонины тав хүртэлх хувь нь үхэх магадлалтай. Ерөөсөө хонь үхэхгүй ч байж болно. Дэргэдээ бэлчиж яваа адуу, үхэрт хонины цэцэг өвчин халдварлахгүй шүү дээ. Харин цэцэг өвчин гарсан бүс нутгаас хонины мах, сүү, ноос экспортлохыг олон улсын мал эмнэлэг болон худалдааны байгууллага хориглодог. Тийм учраас манайх гадагшаа мах экспортлохыг дэмжиж байгаа юм бол цэцэг өвчинтэй хатуу тэмцэх учиртай. Зөвхөн манайд ч цэцэг өвчин гараад байгаа юм биш, хөрш ОХУ, Казахстан, БНХАУ-д ч байгаа. Гэтэл Хятад Улс долоо хоног тутамд өвчлөлийн талаар олон улсын байгууллагад мэдээлэл өгөхгүй байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд манайхан ч гэсэн сүүлийн үед цэцэг өвчний талаар нуудаг болчихоод байна. Өвчинтэй тэмцэх гэхээр Засгийн газар мөнгө гаргадаггүй, Онцгой комисс шаардлагатай мөнгийг өгөхгүй байна. Энэ өвчинтэй тэмцэх урьдын заавраар бол устгах заалттай. Өөрөөр хэлбэл, тухайн хотонд гоц халдварт цэцэг өвчин илэрсэн л бол бүх хонийг устгах заавартай. Гэтэл манайх нэг хотонд байгаа хэдэн зуугаас мянгаар тоологдох хониноос зөвхөн 12-ыг нь устгачихаад бусдыг нь үлдээчихэж байна. Тэгэхээр нөгөө өвчний халдвар голомтдоо хадгалагдаж, цааш дамждаг. Ингэж устгаж ерөөсөө болохгүй. Монголд устгалын арга таарахгүй байгаа юм. Түүний оронд хорио цээрээ сайн тавиад халдварыг цааш дамжуулахгүй байх ямар боломж байгааг судалж, хэрэгжүүлэх шаардлагатай.
-Цэцэг өвчний вакциныг манайх үйлдвэрлэж байгаа шүү дээ. Вакцины чанарт эргэлзэх үндэслэл бий юү?
-“Биокомбинат”-ын үйлдвэрлэж байгаа вакцин бол дэлхийд бүртгэлтэй, олон улсын стандартад нэлээд дөхчихсөн, халдвараас маш сайн хамгаалдаг гэдэг нь практик дээр нотлогдчихсон. Өмнө нь хэдэн жил туршсан вакцин учраас ямар нэгэн эргэлзээ байхгүй. Учир нь вакцинаа зөв хэрэглэж, хамгаалж чадаагүй учраас халдвар тархаад байгаа юм. Цэцэг өвчний энэ удаагийн дэгдэлтийн анхны тохиолдол 2015 оны нэгдүгээр сард гарсан. Түүнээс хойш дорвитой арга хэмжээ авахгүй алгуурласаар байгаад ийм байдалд хүрсэн. Вирусээр халдварладаг өвчин хүйтний улиралд идэвхжиж халдварын дэгдэлт ихэсдэг. Бид жил тутамд сэргийлэх зорилгоор тодорхой тооны вакцин үйлдвэрлэдэг. Хамгийн анхны 500 мянган тун вакциныг 2015 оны дөрөвдүгээр сараас орон нутгийн мал эмнэлгийн газруудад хүргүүлж эхэлсэн. Тухайлбал, өвчний онош илэрсэн Хэнтий, Төв, Дорнод, Дорноговь аймгуудад хүргэсэн. Голомтод байгаа нэг аймаг л гэхэд нэгээс хоёр сая толгой хоньтой. Вакциныг таривал аймгийн бүх малд тарих ийм хандлага байгаад байна. Уг нь вакциныг халдвартай бүс нутгийн голомтыг гадагшаа тархуулахгүй байх зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн юм шүү дээ. Вакцин явуулсан тоо баримтаа зайтай 500 мянган тунг нийлүүлээд явах боломжтой. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Цэцэг өвчин зүүн аймгуудаас эхэлсэн бол одоо баруун тийшээгээ тархчихлаа. Иймд Улаанбаатарын Баянзүрх дүүрэгт цэцэг өвчин гарлаа гэхэд Баянчандмань суманд хүргэхгүйгээр өвчний голомтыг таслах ёстой байсан. Урьтаад Баянчандмань сумын хонийг вакцинжуулчих хэрэгтэй. Гэтэл үйлдвэрээс гарсан вакциныг халдвартай бүсэд хийгээд байна. Халдвартай бүсэд вакцин хийгээд зогсохгүй хорио цээрийн дэглэмийг сайн баримтлаад, халдвар тархаж болзошгүй залгаа сумдад вакцин хийх хараад үзэхээр дээрх голомтоос гаргахгүй байхад шаардлагатай вакциныг хангалттай өгсөн. Нийт 500 мянган тун вакцин бараг дөрвөн сумын малыг бүтэн вакцинжуулахад хүрэлцээтэй. Голомт бол 2000-3000 малын хэмжээнд л байгаа. Голомт дахь газрын хааш хаашаа 50 км доторх малыг вакцинжуулахад халдвараас сэргийлж чадна. Иймд баг, сум, аймаг нь сайн зохион байгуулаад улсаас хяналт сайн тавьсан бол халдвар тархахгүй байх боломжтой.
-Онцгой комиссоос вакцины хүртээмж бага байгаа талаар хэлж байсан. Үйлдвэрийн хүчин чадал ямар байна вэ?
-Улсын онцгой комисс, Мал эмнэлэг үржлийн газраас аль болох ахиухан хэмжээний вакцин үйлдвэрлэхийг шаардаад байна. Гэтэл үйлдвэрийн хүчин чадал нэг удаагийн цуврал вакцин 20-оод хонож гардаг. Нэг удаагийн цувралаар 500 мянган хонинд шаардлагатай тунг үйлдвэрлэдэг. Одоогоор нийт хоёр сая орчим тун вакциныг нийлүүлчихээд байна. Бид цаашид 10-20 хоногийн хэрэгтэй байна. Мэдээж хөл хорио тогтооход хүндрэлтэй. Зэрлэг амьтан, хүмүүсийн хөдөлгөөн, машин тэргээр халдвар дамжина. Манайхан чинь тийм амархан хүний үгэнд ороод хорионд дасдаг хүмүүс биш учраас хүндрэлтэй. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед өвчний халдварыг тэлэхгүйгээр аль болох хурдан дарах шаардлагатай. Улсын онцгой комисс хөрөнгө мөнгөгүй байгаа нь нэг талаасаа үнэн ч, нөгөө талаар зохион байгуулалт талаас үнэхээр хангалтгүй байж байгаад халдвараа тараачихсан. Одоо дулааны улиралд тархалт бага ч гэсэн халдвар хадгалагдаж байгаад хүйтний улирал эхлэхээр дахиад дэгдэнэ. Бид шүлхий хүйтний улиралд гардаг өвчин гэж ойлгоод байсан чинь Баян-Өлгий, Ховд аймагт зун гарлаа. Тэгэхээр цэцэг өвчин ч гэсэн зун халдварлах магадлалтай.
-Шүлхийгээр өвчилсөн малын махыг хэрэглэж болно, болохгүй гэж маргаж байсан. Цэцэг өвчинтэй адилхан устгах заалттай гэхээр хүнсэнд хэрэглэх хориотой юу. Эсвэл?
-Ер нь өвчлөөд эдгэрсэн малыг хэрэгцээнд оруулах ёстой. Тодорхой хугацаанд өвчлөөд эдгэрчихсэн байгаа шүү дээ. Малчны хотонд цэцэг өвчин гарлаа гэхэд эр хонь бол бараг өвчлөхгүй. Хөнгөн халдвар авч энэ тэнд нь шарх гараад7-10 хоноод тав нь ховхорно. Мөн халдвар тархсан голомттой бүсийн малын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай. Одоо малчид өвс, ногоо хөөгөөд нүүдэл хийнэ. Өвлийн улиралд өөр нутагт очиж өвөлжөөд одоо нутаг руугаа нүүж байгаа малчид ч байгаа. Үүнд шилжих хөдөлгөөн их аюултай.
-Та зүүн аймгийн цэцэг өвчний голомтод ажиллаад ирсэн байна. Малчид ямар санал хүсэлттэй байна вэ?
-Хэнтий, Сүхбаатар аймагт цэцэг өвчин гарч байгаатай холбогдуулан газар дээр нь ажиллаад ирлээ. Малчид вакцинаа хурдан тариулмаар байна гэсэн хандлагатай байна. Мал эмнэлгийнхэн ирээд өвчилсөн хонийг шууд буудаад устгаж байна гэж байсан. Би мал устгалыг хүлээн зөвшөөрдөггүй. Бүр хүндэрсэн, хавсарсан өвчлөлтэй болсон үед устгана уу гэхээс аман дээр нь товруу гарсан тохиолдолд шууд устгалд оруулах нь буруу. Нийтдээ 15-хан хоньтой айл гэж бараг байхгүй. Гэтэл Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн тооноос харахад нэг суманд 12 хонь устгалаа хэмээн тэмдэглэсэн байв. Ингэж малчдыг, улс орныг хуурсан ажил хийлгээд байгаа юм. Нэг хонь устгахад улсаас зах зээлийн үнийн 90 хувьтай тэнцэх мөнгийг буцааж олгодог. Эндээс харахад устгал хийх нь улс орны эдийн засагт маш их хохиролтой байгаа юм. Малчдад нэгээс хоёр сарын дотор устгал хийсэн мөнгийг буцааж олгох хуультай.
-Голомтод буй малдаа хийх шаардлагатай вакциныг малчид бүрэн тарьж байна уу. Үүнд хэн хяналт тавьдаг вэ?
-Вакцин хүргэчихээд байхад хугацаанд нь хийхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, идэр есийн хүйтэнд гадаа вакцин хийгээд зогсч байсан гэхэд эргэлзэх тал бий. Өөрөөр хэлбэл, вакцин хүргүүлчихээд байхад хийхгүй жил өнжүүлээд цэцэг өвчин гарахаар бие бие рүүгээ түлхээд эзэн нь олдохгүй байх тохиолдол байна. Хэд хоногийн өмнө Дорноговь аймагт ийм асуудал гарсан. Малын эмч нь вакцин хийсэн гэдэг атлаа өрхийн дэвтэрт тэмдэглэгээ хийгээгүй. Эзэн нь ямар вакцин хийж байгааг хараагүй. Аймгийн мал эмнэлгийн газар нь “Манай малын эмч нар тарьсан” гэдэг. Ингэж чулуу хөөлгөөд эцэс сүүлдээ вакцин хийсэн газраас цэцэг өвчин гарлаа ч гэдэг юм уу, ойлгомжгүй байна. Вакциныг бид улсын лабораториор шалгуулаад гаргадаг. Тэгэхээр ийм ойлгомжгүй зүйл ярих гэж байгаа бол вакциныг олон улсын лавлагаа лаборатори руу явуулаад шинжлүүлэхийг би зөвлөсөн. Дэлхийн жишиг ийм л шүү дээ.
Б.Цэцэгдэлгэр