“Халз тулаан” моодноос гарч “Ил захидал” моодонд оров

Саяханыг хүртэл бие биетэйгээ сөргөлдсөн, сөргөөцөлдсөн, хэл амаа үл ойлголцсон, зөвшилцөлд хүрч чадаагүй бол бие биенийгээ “Халз тулаанд” дууддаг “Моод”-той байлаа. Телевизүүдэд тусгай цаг авч хөтөлбөр өөрчлүүлээд л “сүр” бадруулж гарна. Түүнд нь очиж “далан булчирхайгаа” тоочилцон оролцдог байлаа. Энэ онд харин моодноос гарсан байна.

36c19f193897a7fdoriginal

Телевизэд очиж “далан булчирхайгаа тоочин”, “хэрүүл хийх шахуу зүйл” болж байхаар өргөө цагаан гэртээ өөрийнхээ компьютероос хэдхэн үсгээр “нийтлээд” л болоо. Үг хэл үзэл бодлын дэлгэрэнгүйг телевиз, сонин, сайтууд өөрсдөө гүйж ирээд л авчихна. Ийм амархан аргаар өөрийн сурталчилгаагаа хийх болж. Хэнд нь ч итгэхийн аргагүй зүйлсийг цаг алдахгүй нийтэлчихдэг “зуршил” сууж.1453283255_1111

Бүүр их юм хэлэх гээд “ам нь загатнаад” байвал олон нийтийн цахим сүлжээгээр гурван сая хүнд нээлттэйгээр “Ил захидал” илгээчихдэг болжээ. Ил захидал бол хүргэх гэсэн үгээ хүргэж чадахгүй, цаад хүн нь авахааргүй байгаа үед бичдэг зүйл. Хэнд ч нээлттэйгээр ил захидал бичихэд шалгуур цэнзургүй байх тусмаа “хурц” байх биз. Гэхдээ бас л ил захидлыг тоохоо болих гээд байх шиг. Ил захидал хүчээ алдаж хамгийн энгийн амар хялбар аргаар твиттер, фэйсбүүкээр л хэлэх гэснээ хэлдэг болж.576907698ba9f9d3big

Энэ хоёр сүлжээгээр бүүр төрийн өндөрлөгүүд ажлаа хийгээд л байх шиг. Бүүр ажилдаа хоцрон байж “хуруу дарах” гэж ирж байхаар твиттер, фэйсбүүкээр чуулганаа хуралдуулаад асуудлуудаа гэрээсээ шийдчихдэг болох вий дээ.  Бурхан минь хэтэрхий ухаалаг улс болох гээд “зүтгээд” байна уу?36f5bee63866f5f0original

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …