УИХ-ын чуулгандаа хоцрохгүй ирчихэж ч чаддаггүй түүний алдарт “би хоцордийш дээ угаасаа” гэсэн үгээр бол маш буруу үлгэр дуйраалал авахаар сонсогдсон. Зарим албан хаагч, сургуулийн сурагч, мэргэжилтнүүд хоцорсноосоо болж “хоолныхоо мөнгөнөөс” салж байхад төрийн өндөрлөг сандал дээр заларсан эрхэм угаасаа л хоцордог гэх юм яриад сууж байдаг.
За хоцрох ч дүүрч одоо бүүр чуулган дээрээ “дуг” хийгээд авдаг болж. Үнэхээр бие нь муу байгаа бол насныхаа амралтанд сууж өөрийгөө чөлөөлмөөр. Эсвэл ядраад, цай хоол нь холдоод байгаа бол заавал тэнд залуучуудтай хөл нийлүүлмэр аядаж “нүдний булай” царайлж суугаагаараа унтаж байхаар “тэтгэвэртээ” л гарчихмаар юм. Хууль зохиож хууль түшилцэж явдаг ч өөрөө хуулиа мэдэхгүй л байв гэжүү. 60 насыг хүрээд тэтгэвэртээ гарч зуслангийн газартаа мод тариад хүүхдүүдээ тойруулан суух нь жаргал биш болж, харин УИХ чуулганд суусан царайлж, өдөр хоногийг өнгөрүүлж цалин авах өдрөө хүлээх нь жаргал санагдаад байгаа болтой.
Насны намба гэж баймаар санагдах юм. Хүн намын даргаар эгчийнхээ хүүхдийг “чихэж”, олон жил ХАҮТ-ийг удирдаж байхдаа “уйтгартай өдөр байна хүүхэндмээр” гэгчлэн олон нийтийн сүлжээгээр жиргэж байсан түүнийг ойр тойрнынх нь намбагүй “өвгөн”, ар гэрийн суурь хүмүүжил муутай, чанаргүй эр, одоо больмоор гэгчлэн ярьдаг юм билээ. Өвгөд буурлууддаа өөрийг нь буруу хүмүүжүүлсэн нэр зүүлгэж ясыг нь өндөлзүүлэх нь энэ хүний энэ насны “буян” нь уу.
Энэ жилийн сонгуульд нэр дэвшихгүй байх гэж таамаглаж байгаа ч бас нэг даргын өрөөнд “шунан” суугаа болов уу. Үүнээс дүгнэвэл: Бүгдээрээ ажилдаа хоцорч ирээд, ажил дээрээ унтаад, энд тэнд суудал сандалд танил талаа “чихээд”, намбагүйтэж залуусын урдуур сандал “горьдоод”, хүүхэндээд, өвгөдийнхөө ясыг амраахгүй байх “Дэмбэрлизм” байгуулцгаая л даа. Тэгвэл “даргын сандал” ойрхон байх юм биш үү.
Б.Саран