Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

p1agbpu32gpej11ccmt81pbs1nal1Энэ сарын 14-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  184  дуудлага бүртгэгдэв.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14 бүртгэгдэж,  16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …