Гүүрэн гарцын “хөгжилгүй лифт”

Монгол улсад хийсэн бүтээсэн сайхан зүйл зөндөө бий. Мэдээж улс орон Дэлхий нийтээ дагаад муу ч гэсэн урагшилж л байгаа хойно. Бүх зүйлийг барууны хэв маягаар хийхийг хүсэх эрхэм төрийн түшээд шийдвэр гаргагч нар заримдаа их л ойлгомжгүй зүйл хийх юм.

1448506634_guur

Иргэдийг гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгоно гэсэн. Гэхдээ учир утгагүй торгоогүй л байна. Гарцаар гаргаж сургах ажлын нэг хэсэг байсан байх. Улаанбаатар хотын хүн ам ихтэй, автын осол болох магадлал өндөртэй дөрвөн газар гүүрэн гарц барьж байгуулсан. Энэ сайн мэдээ. Гэхдээ энэхүү гарц нь маш аймшигтай. Тахир татуу болон хараагүй, харааны бэрхшээлтэй, саажилттай, хөл гар муутай хүмүүст бол ахадсан даваа мэт. Шат нь маш өндөр, маш огцом.

Таягтай хүн бол өдөржин өгсмөөр эвгүй хийцтэй. Уг нь явах суухдаа энгийн бус хүмүүстээ зориулан лифт хийсэн шиг байгаан. Гэхдээ тэр нь ажилладаггүй. Лацдаад, үзүүлэн маягаар байлгаж байдаг. Энэхүү байгууламжууд нь маш аймаар шөнө бол гэмт хэрэг хийчмээр ч юм шиг сонин харанхуй хөндий, том том булангуудтай. Ганц бие эмэгтэй хүн, хөгшин хүн зэрэгт айдас төрүүлэм. Дээш өгсөж айж ичиж байхаар машины гэрэл дундуур амь насаа золин гарах нь сурсан зангаараа бус “айж жихүүцсэндээ” юм. Гүүрэн гарц хийснээс болж авто замд хаалт хашлага хийж нэлээд тойруулсан байдаг.

p19324lkqi1k1j83ctnpb32ptf1

Нөгөө лифт нь ажиллахгүй болохоор тэргэнцэртэй хүнээ түрээд зам дээгүүр алхахаас өөр аргагүйд хүрнэ. Угаас машин нь багтаж ядаж байдаг замын ачаалалд стресстсэн жолооч нар “замаас зайл”, “явган хүний замаар яваач”, “хурдал” гэгчлэнгээр хашгирна. Гэхдээ тэд замын хашлага гарах нь ямар хэцүү болохыг жолооч нар ойгохгүй байна.  Тэр бий болгох гээд байгаа барууны соёлд бол хэрэв тийм байдалтай байвал машинаасаа бууж ирэн зам гаргаж өгөөд цааш явна.

p18q1sbvljff2l0v12g0obkfre1

Үүнд нь хэнбугай ч стрэссдэх шаардлагагүй гэж ойлгоно. Ийм л дүр зураг өрнөн хот бужигнадагаараа бужигнаж байна. Уг нь гүүрэн гарцаа камержуулсан шиг байгаа юм. Гэхдээ камер нь мөн л ажиллахгүй. Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байх гүүрэн гарцны лифт ажилладаг ч цагийн хувиартай. Энгийн бус явах суух нь бэрхшээлтэй бол цагийн хувиараар гэрээсээ гарч байх хэрэгтэй гэсэн логик уу. Мөн даваад уначихмаар өнгөцхөн хашлагатай. Энэ мэт Хөгжөөд байгаа хотын хөгжилгүй хийцүүдийг яах вэ?

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …