Архидан согтуурсны улмаас бусадтай зодолдон биед нь гэмтэл учруулсан хэргээр тус улсад суралцаж буй Монгол оюутан B-г (21) өнгөрсөн бямба гаригт Сөүл хотын Шинчүн дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ.
Тэрээр 8-р сарын 3-ны шөнийн 03.00 цагийн орчим тус дүүрэг дэх нэгэн бааранд найзуудтайгаа сууж байгаад зэргэлдээ ширээний Иран улсаас ирсэн оюутантай маргалдаж эхэлсэн байна. Солонгос хэл сайн мэдэхгүй Монгол, Иран 2 оюутан хоорондоо чанга дуугаар хэрэлдэн олны анхаарал татаж байх үед Монгол оюутан түүний биед эхлээд гар хүрэн зодолдож улмаар хөмсөг хавьцаа нь 2см орчим урт сэтэлж орхисон хэрэг үйлдээд хэргийн газраас зугатаасан ажээ. Гэвч хэтэрхий их архи уусан Монгол оюутан төдий л холдож чадалгүй гадаа гудамжинд газар унан унтаж байгаад цагдаагийнханд саатуулагдаад байгаа юм байна.
эх сурвалж: mglradio.com