Монголчууд дахиад л Оросын зээлд найдав

Оросын “Известия” сонинд гарсан Татьяна Байковагийн “Монголчууд Оросын зээлд дахиад л найдав” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

MPA-PHOTO-7879-810x540

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр улсын хоёр талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр энэ сарын 14-нд Монгол Улсын нийслэлд хүрэлцэн ирсэн. Оросын сайд албан ёсны айлчлалынхаа үеэр Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан байна. Айлчлалынхаа төгсгөлд Лавров Монголын томоохон албан тушаалтнууд, дипломатууд, шинжээчдэд лекц уншсан. Монголын дараа түүнийг Япон улс хүлээж авахаар зэхэж буй юм.

Уулзалтын гол сэдэв нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байлаа. Энэ сэдвийн хүрээнд ОХУ энэ онд Улаанбаатарын 174.2 сая ам.долларын өрийг тэглэсэн тул Монголын тал Оросоос рублийн зээл авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Л.Пүрэвсүрэн “Рублийн зээл нь тэнцвэргүй байдлыг арилгахад дөхөм болно. Манай хоёр орны Төв банкуудын хооронд своп зөвшилцлөөр техникийн хэлэлцээр хийгдээд бараг дууссан” гэж мэдэгдсэн байна. Үүнийг ч Оросын сайд хүлээн зөвшөөрч, зээлийн асуудалд саад болох зүйл байхгүй гэж тэмдэглэжээ.

Сергей Лавров “Зээлийн асуудлыг шинэчлэхэд хууль зүйн ямар ч саад бэрхшээл байхгүй. 2016 оны хоёрдугаар сард Холбооны хууль батлагдаж, үүгээр Монголын өнгөрсөн жилүүүдийн өр төлбөртэй холбоотой бүхий л асуудал цэгцэрсэн” гэж мэдэгдсэн байна. 2016 оны нэгдүгээр сарын 22-нд Төрийн Дум ОХУ, Монголын хоорондын өрийн 98 хувийг тэглэх зөвшилцлийг баталсан. Хэлэлцээр хийсэн талууд манай хоёр орны харилцаа уламжлалт найрсаг хөршийн гэдгээрээ онцлогтой хэмээн тэмдэглэж байв. 2015 онд бараа эргэлт тодорхой байдлын улмаас 23 хувиар буурсан боловч худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол аль аль талд нь байгаа гэнэ. Энэ асуудлаар “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” хамтарсан үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулсан.

Оросын сайд эдгээр төслийг “хоёр талын харилцааг хадгалах гол тулгуур” гэж мэдэгджээ. Тэрбээр “Монголын тал ч, Оросын тал ч эдгээр хамтарсан үйлдвэртээ хоёр талдаа ашигтай, харилцан ашгаа нэмэгдүүлсэн байдлыг бий болгосон. Эдгээр төсөл манай орнуудыг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр Монгол, Оросын аль аль нь зах зээлийн эдийн засагтай орнууд. Ажил хэргийг шинэ байдалдаа зохицуулан явуулах шаардлагатай. Байдал таагүй нөхцөлд ч ийм хамтын ажиллагааг явуулах тохиромжтой загварыг эрж хайж байна” гэжээ.

Сергей Лавров “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийг Монголын төсвийн 20 хувийг урьдын адил бүрдүүлсээр байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн сайд нарын хэлэлцээрийн үеэр эрчим хүч, тээвэр, аялал жуулчлалын салбарт хамтарсан үйл ажиллагаагаа хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Үүнээс өмнө Оросын тал ЗХУ-ын үед Монголын газар нутагт явуулсан геологийн судалгааны тайлан тооцоог Монголын талд шилжүүлэхээр болсон тухай мэдээлэл гарч байсан. Энэхүү шийдвэрийг 2016 оны гуравдугаар сард Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссоос гаргасан юм. Эдгээр мэдээллийг шилжүүлснээр эрдэс түүхий эдийн үндэсний сан баяжиж, Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахад дөхөм болно. Энэ талаар Москва ч сонирхож байгаа билээ.

“Роснефть” компани л гэхэд 2014 онд Монголын газар нутагт нефть хайх, олборлох салбарын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан. Үнэндээ Зүүн Азийн академийн удирдлагын хорооны дарга Юрий Кручкины үзсэнээр Оросын тал Монголтой хийх хамгийн чухал төслүүд, тухайлбал нүүрсний үйлдвэрлэлд хамтран ажиллах боломжоо аль хэдийн алдсан гэнэ. Юрий Кручкин “Өнөөдөр төмөр замаа шинэчлэх шаардлагатай болжээ.

Яг одоогоор төмөр зам нь нэг замтай, цахилгаанд холбогдоогүй байна. Харин Хятадын талаас хоёр дахь зам барихад санхүүжүүлэх бодолтой байгаа. Оросын газар нутгаас Монголоор дайруулан Хятадын талд цахилгаан эрчим хүч түгээх төслүүд ч байна. Нефть, хий дамжуулах байгууламжийн төсөлд ч найдлага үлджээ” хэмээн “Известия”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Шинжээчийн хэлснээр Оросын талд томоохон бизнест орон зай үлдээгүй ч Монголд бага, дунд бизнес эрхлэх асар их боломж байгаа гэнэ. “Хоёр орны хооронд визгүй зорчдог болсноор томоохон суурин бүрт орос барааны дэлгүүрүүд бий болсон. Өнгөрсөн онд Буриад улс Монголтой харилцаатай болсны ачаар нэмэх үзүүлэлттэй гарсан” хэмээн Кручкин ярьсан байна.

Оросын сайд Монголын албан тушаалтнуудтай хэлэлцээ хийх үеэрээ аялал жуулчлалын асуудлыг ч хөндсөн. Юрий Кручкины хэлснээр энэ салбарт эерэг дүр зураг ажиглагдсан гэнэ. Тодруулбал, визийн дэглэмийг цуцлахаас өмнө болон одоо ч Монголд Оросоос өндөр албан тушаалтай жуулчид ирсээр байгаа гэнэ. “Чубайс, Фридман нар ийшээгээ дуртайяа ирж байна. Говь цөл, Хөвсгөл нуурын хойд хэсгээр аялж байна. Энд харилцаа холбоогүй тул элдэв асуудлаас хол амарч болно. Давхар маршрут хийхэд ч тохиромжтой. Жишээлбэл Монгол дээр нэмэх нь Хятад гэж амарч болно. Эндээс Өмнөд Солонгос, Хятад, Тайланд зэрэг орон руу нисэхэд хялбар” хэмээн шинжээч тэмдэглэжээ. Сергей Лавров Монголоос Япон руу явсан бөгөөд эндээ Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:politik.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …