Жуулчдад үйлчлэх цагдаа нар хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

e1e400a8e6daa134987cd84a1c8669e4Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм. Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой болно. Энэ удаагийн сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цагдаа нар сургалтын хугацаанд өөрийгөө болон бусдыг танилцуулах, мэндлэх, тусламж хэрэгтэй эсэхийг асуух, зөвлөмж өгөх, байр, байршил заах зэрэг харилцан ярианы энгийн мэдлэгийг 14 хоногийн эрчимжүүлсэн сургалтаар олж авч байна. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …