Бөө хэн нэгний үр удмыг “хараах” гэж ирдэггүй

Дэлхий дээрхь энэ олон шашин дотор Монгол бөөгийн шашны тухай гайхамшиг маш ихээр яригдаж байдаг. Бөөгийн шашны тайлагдашгүй нууц, гайхамшгийн тухай үлгэр домог мэтээр л ярьдаг. Харин энэ цагт бөө мөргөлийн тухай үлгэр домгийн гэхээсээ илүү айдас төрүүлэм, жихүүцэм, эвгүй мэдээнүүд ихээр гарах болж. Бөө судлал бол далд ертөнц судлалын шинжлэх ухаантай холбогдох учиртай. Энэ олон шашны урсгал дотроос сүнсний ертөнцтэй, үхэгсэдтэй харьцаж чаддаг нь л бөө, христийн зарим урсгал гэгддэг. Монгол бөөгийн тухай олон бичигт хуудас үлдсэн байх ба ихэнхдээ өвөө, эмээ нараасаа дуулах нь бий.

fa152baeed486243big

Айл бүр бөөгийн “залгамж” халаа байх ёстой юу?

Энэ зуунд 1000 бөө буух юм гэнэлээ гэгчлэн хүмүүс ярьдаг. Үнэндээ хэд ч байсан гэсэн удам судартаа заларч байгаа өвгөд дээдэс. Гэхдээ айл бүрт бөөгийн “залгамж” байх албагүй. Урьд нь муу амьдарсан болон эсвэл үр хүүхдээ, өвгөд буурлаа гомдоосон бол тэд ирдэггүй. Учир нь байгаль дэлхийгээ хайрлах, үр хүүхдээ тэтгэх ухааны л үргэлжлэл байдаг. Гэтэл сүүлийн үед “Эпилепси” өвчнийг ялгахгүй бөө болох ёстой мэтээр ойлгуулж “хүчээр” бөө болгодог болж. Энэ нь буруу. Таны цаг үед төрөх ёсгүй байсан өвгөдийнхөө сүнсийг тайван байлгахгүй “дуудна” гэсэн үг. Ингэж ирэхээр нэг бол ихээхэн догширч нөгөө бол улаачаа архи дарсанд шунаг болгож орхиод өөрөө хэн нэгнээр “хүлэг” хийн одно. Зөв оношлож, зөв үйлийг залгуулах хэрэгтэй.

Өвгөд буурлууд юу хийх гэж “улаачаараа” дамжуулан ирдэг вэ?

DSC01213

Нэгэнт зөв замаараа жамаараа залран ирсэн бол тэд юу хийх гэж ирдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Маш энгийн өөрсдийнх нь амьдарч байсан шиг үр хүүхэд нь амьдарч чадахгүй /санаанд нь хүрэхгүй/ байгаа тохиолдолд тэдний замыг засах гэж ирдэг болохоос өөр хэн нэгэнд засал хийх гэж ирдэггүй. Өөрийн удам судрынхаа хүүхдүүдийг үхэл хагацал үзүүлэхгүй, зөв замаар зөв жимээр амьдруулах гэж тодорхой цаг үед “ирдэг” болохоос өөр хэн нэгний удмыг тэд мэддэггүй.

Тэд “хараал” хийх учиргүй

download (3)

Үр хүүхдээ, байгаль дэхийгээ аргадах ухааны үргэлжлэл бөө мөргөл муу үйлийг хийх учиргүй. Үйлийн үр, өр төлөөсний тухай тэд хамгийн сайн мэдэх болохоор. Хэдэн зуун жилийн цаанатайгаас залран ирж хэн нэгний хүүхдэд “хараал” хийж зам мөрийг нь хаах гэж ирдэггүй. Тэгээд ч тэдний хийж байгаа зан үйл тодорхой цаг хугацаатай байдаг. Өөрөө маш хийморлог, давтагдашгүй хүн агаас хийсэн бүхэн нь  өөрт нь очих хэмжээний үйл гэдгийг ухамсарлана. Тиймээс бөөгөөр “муу” юм хийлгэсэн хэмээн сэжиглэхийн оронд өөрөө хийморлог жавхаатай байх тухай бодож явах хэрэгтэй.

Тиймээс бөөгөөр айлгах, бөөтэй болохоор болгоомжтой харьцах, бөө хүн “муу юм” хийдэг гэсэн ойлголтоос ангижрах хэрэгтэй.  Бөө мөргөл үр хүүхдээ аргадах гэж, сургааль номлолоо заах гэж “залардаг” болохоос хэн нэгнийг айлгах гэж ирдэггүй аж.  Бөө хэмээн хошуурах иргэд эхнээсээ буруу үйл хийснээсээ болж амь насаа алдах, удам судраараа “доошлох”, бөө мөргөлийн арга гээд хүний аминд хүрэх, мөнгө хөөх, эд эдлэл нэхэх зэрэг нь буруу юм. Бөө хүн хэн нэгний үр удмыг харааж өөрийн удмаа сайн явуулах гэж “золиос” хийдэггүй.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …