“Алдар”-ын тамирчин эх орондоо анх удаа таэквондогийн төрлөөр олимпийн эрх авлаа

13012774_1669449923316753_8910712011868016269_n“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилт үзүүлж буй сайхан мэдээ байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан бөгөөд Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж зорилгодоо хүрлээ. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр “Рио-2016” олимпийн наадамд оролцохоор боллоо. Түүхт 70 жилийн ойтойгоо золгосон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид олимпийн эрхээ нэмэгдүүлсээр байна. Өнөөдөр “Алдар”-ын тамирчид “Монгол цэргийн музей”-д “Хобби” үзэсгэлэнгээ дэлгэнэ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …