Ганди, Их монгол улсын гудамж, Баянмонгол хороололд замын болон тохижилтын ажил хийгдэж байна

6ce3b694e631606604be35f820dd2d71Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод авто замын хуучин хашлага хуулж шинээр тавих ажил хийгдэж байна.

Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт, Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудтай хамт замын хашлага, явган зам, дугуйн зам, борооны ус зайлуулах шугам, асфальтбетон хучилт, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэнэ. Нийслэлийн авто замын газраас 2016 оны 06 дугаар сарын 20 гэхэд эдгээр ажлуудыг хийж дуусгана.

Мөн Гэндэн, Жамьян гүний гудамжинд тохижилтын ажлууд хийж эхэлсэн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төслөөс батлагдсан зургийн дагуу эрс тэс уур амьсгалтай орнууд ихэвчлэн хэрэглэдэг дулаан өнгө буюу улаан, ногоон өнгийн хавтанг явган хүний болон дугуйн замд ашиглаж байгаа.

Өнгөрсөн хоёр жилд шинээр тавьсан явган хүний замын хавтанг солихгүй. Байршил солих шаардлагатай, төлөвлөлтийн алдаатай хийсэн ажлуудыг шинэчлэн засварлаж байна. Зарим гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан /хөтөчийн/ замыг, замын  голд тарьсан модыг дайруулан  байршуулсан байсан тул шилжүүлэн суурилуулж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, явган болон дугуйтай хүн чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ.

Хөтөчийн замыг шилжүүлэхэд гарсан хавтанг шаардлагатай газруудад шилжүүлэн тавих юм. Мөн гудамжуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам тавихдаа дулааны шугамын тагийг явган замтай тэнцүүлэн доош буулгах ажлыг туршиж эхэлсэн.

Нийслэлийн 13 гудамжинд хийгдэж буй тохижилтын ажилтай холбоотойгоор тухайн гудамжинд байрлаж хувийн хэвшлийн удирдлагуудтай тохижилтын ажлын хэсгийн гишүүд уулзан санал солилцож байгаа. Уулзалтаар нийтийн эзэмшлийн гудамж замын тохижилттой тухайн байгууллагын гаднах орчин уялдуулах шаардлагатайг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжны SWIS coffee, “Гранд оффис” СӨХ, Хаан банк, Олимпийн гудамжны 9-р байр шилэн пирамид СӨХ, Ривер соундс, Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа, Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзан санал солилцоод байна. Олимпийн гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний зам ыг шилжүүлэн, ногоон хавтан бүхий дугуйн зам шинээр тавина  гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …