Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/278 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2016 онд санхүүжүүлэх Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭР 2016 ОНД САНХҮҮЖИХ
ГУДАМЖ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН
ЖАГСААЛТ
ГУДАМЖ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН
ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2016 онд санхүүжих | |
Авто замын барилга | |||||
1 | Дулааны цахилгаан станц 3-ын баруун хойд замаас Яармагийн гүүр хүртэл 1.5 км авто замын барилгын ажил | 2014 | 2016 | 7,069.7 | 2,260.7 |
2 | Ажилчны гудамжаас Дулааны цахилгаан станц 3 хүртэлх авто замын барилгын ажил | 2014 | 2016 | 5,406.2 | 2,031.3 |
Дүн | 12,475.9 | 4,292.0 | |||
Зураг төсөл | |||||
3 | Амарсанаагийн гудамж, Бөмбөгөрийн уулзвар, Баянзүрх дүүрэг, Зүүн 4 замын уулзварын өргөтгөл, шинэлчлэлтийн ажлын зураг төсөл | 2014 | 2016 | 33.4 | 33.4 |
4 | Монел, Урбанек худалдааны төвийн баруун урд, Хатанбаатар Магсаржавын гудамж, “Тоса” худалдааны төвийн арын, Нарны зам, 5 дугаар хороо, Загийн 24 дугаар байрын зүүн урд уулзварын зураг төсөл | 2014 | 2016 | 110.5 | 39.0 |
Дүн | 143.9 | 72.4 | |||
Зөвлөх үйлчилгээ | |||||
5 | Гудамж төслийн хяналтын зөвлөх үйлчилгээ | 2013 | 2016 | 13,879.9 | 1,700.0 |
6 | Гудамж төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардал | 2013 | 2016 | 7,991.1 | 1,868.4 |
Дүн | 21,871.0 | 3,568.4 | |||
НИЙТ ДҮН | 34,490.8 | 7,932.8 |