Жүжигчин Одноогийн охин ээжийнхээ удаан ганц бие явсан шалтгааныг тайлбарлав

Урлагийн эмэгтэйчүүд дунд өөрөөсөө хамгийн олон насаар дүү залууг насны ханиараа сонгосон жүжигчин бол И.Одончимэг.

Тэрбээр охиноо хойд эцгийн нүүр харуулахгүй хэмээн олон жил ганцаараа өсгөсний эцэст 16 нас хүрэхэд нь, өөрөөсөө олон насаар дүү залуутай ханилсан билээ.

Гэхдээ түүний охин З.Номундарь ээжийнхээ энэхүү шийдвэрт хамгийн их нөлөөлсөн гэдэг.

З.Номундарь энэ тухайгаа “Би нэг өдөр хувцасны шүүгээндээ зай гаргаад ээжид энд Бараа ах хувцасаа хийнэ шүү гэж хэлэхэд их гайхсан янзтай над руу харсан. Хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь тэр байсан юм уу даа. Ээж тэр үгийг сонсоод тайвширсан байх” хэмээн ярьжээ.

Учир нь жүжигчин Одноог олон жил ийнхүү ганц бие явахад охин нь их нөлөөлдөг байсан гэнэ. З.Номундарь эрэгтэй хүн ээжтэй нь зэрэгцээд явахад хүртэл ээжийгээ харамлаад уйлчихдаг байжээ.

Ийнхүү ээжийгээ олон жил эрэгтэй хүнээс харамлаж явсан охин нь ухаан сууж, ээжийнхээ хайр сэтгэлийг хүлээн зөвшөөрснөөр жүжигчин Т.Бархүүд боломж олдсон гэнэ.

mnews.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …