В.И. Ленин багшийн төрсөн өдрийг тэмдэглэж хогноосоо салцгаая

Дөрөвдүгээр сарын  22-нд анги хамт олноороо, ажлынхантайгаа хотын их цэвэрлэгээнд гардаг цаг байсан. В.И. Ленин багшийн төрсөн өдрийг хүндэтгэж байгаа нь тэр. Угаас тогтон ирсэн олон жилийн түүх бий. Энэ үед цас бүрэн ханзарч, голын мөс хайлан хогийг бүрэн цэвэрлэхэд таатай үе.

4ce0a33674713ebfa9d1c115f31c9ad7

Өвлийн урь дуусч хүйтэн, дулааны заагт ирэхэд салхиар дамжин халдварт өвчин тархах магадлал бусад улирлынхаас хэд дахин илүү байдаг байна. Харшил болон арьсны элдэв тууралтанд өртөхгүйн тулд хотыг бүтэн цэвэрлэх ёстой болдог гэсэн үг. Одоо нэг сайн цэвэрлэсэн байхад дараа долоо хоногоос нь мод гөлөглөж, ургамал ногоо тарих ажлууд эхэлдэг.

Тиймээс уламжлал болсон их хотын цэвэрлэгээг Ленин багшийн төрсөн өдрөөр хийдэгийг үргэжлүүлье. Ер нь айл өрх бүр ч өргөө гэрээ цэвэрлэн суудаг шиг хот өнгөө засч хогноосоо салах “аяныг” хийсэн нь дээр байх. Хотын захиргаа ч үүнийг анхааралдаа авч холбогдох ажлуудыг хийгээсэй билээ. Хотоор нэг ажилгүй залуус байхад төсөв мөнгийг нь шийдээд хэсэг ч болов ажилтай, жоохон ч болов орлоготой болгоосой.

713279-20130304

 АСЕМ гэгч томоохон нөхдүүдтэй уулзахын өмнөх “Их хотын Их цэвэрлэгээг” хийхийг нийт Улаанбаатарчууддаа манай сайтын зүгээс уриалж байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …