Монголд бүтээсэн анхны автомашин “Ford-coupe”

tn_50289_22j97plbhsnehqgb9nk0tr0hv5-m-1375426871 tn_50289_26tbe1s16q3e5rkcrg8ivqekeq-m-1375426871 В.Дашням хэмээх нэгэн залуу Монголдоо анх удаа суудлын автомашин бүтээсэн байна.

Тэрээр, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бүтэн долоон сарын турш уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэхүү төмөр хүлгээ бүтээжээ. Машины загварын хувьд Баруунд Европ, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн “ford-coupe”-ыг дууриалган хийсэн бөгөөд chaser-ын мотортой тул бинзен зарцуулалтын хувьд ч адилхан гэнэ.

Мөн автомашины аюулгүйн ажиллагааны хувьд хамгаалалтын бүсээ л зүүчихвэл бусад машинуудтай яг адил аж. Харин маүшинаа бүтээхэд нийт 10 сая төгрөг зарцуулжээ.

Одоогоор В.Дашням машиндаа улсын дугаар авч амжаагүй байгаа бөгөөд Монголд үйлдвэрлэсэн автомашинд ямар журмаар дугаар олгож, үзлэг оношилгоо хийдэг талаар мэдэж амжаагүй байгаа ажээ.

550988_408802875896482_2084451695_n

Тэрээр дараагийн удаад Пикап загварын жийп бүтээхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …