“Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжиг тоглогдоно

POSTERХаранхуйн эрхшээлээс галыг олж буй тэр мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан тавьж байна.

            10000-5000 жилийн өмнөх хадны зургаас сэдэвлэгдсэн, орчин үеийн цоо шинэ энэхүү бүжгэн жүжиг нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны 19 цагт ганцхан удаа тоглогдоно.

            Орчин үеийн урлаг сонирхдог, урлагт элэгтэй та бүхнийг энэхүү бүжгэн жүжгийн үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлэхийг урьж байна.

            Энэ нь Монголын бүжгийн урлагийн сургалт-судалгаа-уран бүтээлийн хөгжилд томоохон дэмжлэг болох юм.

POSTER english

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …