Тайлангаа гаргаагүй байгаа юм биш биз

150400018Сүүлийн үед манайхаас 2016 оны 1-р улирлын тайлан гарах билүү? Яах билээ? гэж нэлээн олон хүмүүс асууж байгаа болохоор та бүгдэд санхүүгийн болон татварын тайланг ямар хугацааны давтамжтайгаар гаргах талаар мэдээлэл өгөхөөр зорилоо.

2015оны 06 дугаар сарын 19-ний өдөр НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬшинэчлэгдэн батлагдаж 2016.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа билээ. Уг хуулиар санхүүгийн тайлан гаргаж тушаах хугацааг уртасгаж, жижиг дунд аж ахуй нэгжийг жилд 1 удаа гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл танай байгууллага “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬийн5.1.1-5.2-т заасан үзүүлэлтэд багтаж байвал доорх хүснэгтийн дагуу санхүү, татварын тайлангаа гаргаж баталгаажуулах юм.

Харин томоохон аж ахуй нэгжийг жилд 2 удаасанхүүгийн тайлан гаргаж баталгаажуулахаар зохицуулсан байгаа. Уг аж ахуй нэгжийн шалгуур үзүүлэлтийг Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн батлагдсан 41 тоот тушаалын хавсралтаар журамласан байна. Уг журмаар том аж ахуйн нэгж, байгууллага гэдгийг “нийт хөрөнгийн хэмжээ 0.5 тэрбум төгрөгөөс дээш эсвэл борлуулалтын орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш байх гэсэн шалгуурын аль нэгийг хангасан байхыг ойлгоно” гэж заажээ.

ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН ХУВЬД …

Хэдий санхүүгийн тайланг цахим системд шивж тайлагнах хугацааг уртасгасан боловч татварын ерөнхий хууль болон бусад ААНОАТ, ХХОАТ, НӨАТ зэрэг хуулийн хүрээнд тайлагнах хугацааг өөрчлөөгүй байгаа бөгөөдНӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, ААНОАТ, ХХОАТ-н тайлангуудыг дараа улирлын эхний сарын 20-ны доторгаргаж тайлагнадаг  хэвээрээ байгаа.

Аж ахуй нэгж байгууллагууд нь улирал бүр гаргадаг ААНОАТатварын тайланг гаргахын өмнө санхүүгийн тайланг заавал гарсан байх ёстойг мэргэжлийн нягтлангууд маань бүгд мэдэж байгаа бизээ.

Зарим нэг санхүүгийн ажилтнууддаа сануулах үүднээс санхүү, татварын тайлан гаргах үе шатыг доорх хүснэгтээр харуулъя.

Дахин нэг үгээр хэлбэл санхүүгийн тайланг цахимд шивэх хугацаа өөрчлөгдөж байгаа боловч санхүүгийн болон татварын тайлан гаргах аргачлал болон тайлагнах ажиллагаанд ямарч өөрчлөлт ороогүй гэдгийг анхааруулмаар байна. Тайлан гаргах хугацаа хойшиллоо гээд хийх ёстой ажлаа хойшлуулж явсаар байгаад хагас жилийн тайлан гаргах үеэр баяр наадмаа тэмдэглэж чадахгүй бөөн бичиг цаасанд дарагдахгүй байхыг хүсье.

Эх сурвалж: magicgroup.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …