Батаарыг зургадугаар сарын 1-нд олон нийтэд үзүүлнэ

Tyrannosaurus-bataar Тэртээ 70 сая жилийн өмнө Монгол нутагт амьдарч байсан Тарбозавр батаар эх орндоо ирлээ. Эхм Одоогоос жилийн өмнө хууль бусаар гадагшаа гарсан Тирбозавр батаарыг АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байхад холбогдох албаны хүмүүс шуурай ажиллаж нэхэмжлэл гарган эх оронд нь буцаан авчрах талаар ажиллаж эхэлсэн юм.

Тэгвэл олон сая жилийн настай эртний үлэг гүрвэлийн олдвор бүтэн жил дуулиан шуугиан тарьсаны эцэст өчигдөр шөнө эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, цагдаа, гааль, даатгалын ажилтнууд хүлээн авсан юм.

“Кореан эйр”-ийн 867 дугаар нислэгээр Тарбозавр Батаарын араг ясыг долоон ширхэг хайрцагт агуулан ирүүлсэн байна. Одоогоор үлэг гүрвэлийн олдворыг нийслэлийн гаалийн баталгаат агуулахад түр хадгалж байгаа юм. Харин Тарбозавр Батаарыг ирэх 6-р сарын 1-нд хүүхдийн баяраас эхлэн  Сүхбаатарын талбай дахь түр музейд байршуулан олон нийтэд үзүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Өглөө.мн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …