Ченжүүдэд “атгуулсан” Монгол Улс

Монгол улс чөлөөт худалдааны системтэй болоод хорь гаранхан жил болж байна. Нэгэн үе ганзагын наймаанд хүн бүр л “хошуу” дүрж явсан. 1990-ээд оны эхээр “гахай” дарна гэсэн хэллэг ч байдаг байлаа. Цүнх “чирээгүй” хүн өдрийн од шиг л байсан цаг үе.

527-14494528402d522ddcf132dbacbig

Тэр үеэс эхлэн өдгөө 25 жил наймаа хийсэн “архаг” наймаачин байгаа. Наймааны бизнест “амташсан” гэхүүдээ. Наймаачид биднийг “ертөнцтэй таниулсан” гэхэд болохоор гавъяатай хүмүүс. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр Ченж гэх ойлголт давхар хөгжин ирсэн.

Тэднийг хянадаг, “хамдаг” газар гэж алга. Уг нь Монголд “юм” бүр ардаа холбоо, төрийн бус байгууллага, төрийн байгууллага гэх мэт ямар нэгэн “сэжим”-ээр уягддаг. Харин жинхэнэ “танхай” ченжүүдийг л барьж үл дийлэх төрийн үйлчилгээ. Ченжүүд хэн нэг нэр дэвшигчдээс баян болсон байх нь бий.

images

Тэд зүгээр л мөнгөөр мөнгө олдог “сүйхээтэй” хүмүүс. Жишээ нь махны үнийн тухай хэдэнтэй яриад шийдэлд “үл” хүрэх ченжийн бодлого. Малчдаас махыг бөөнөөр нь маш хямдаар авч, гарал үүслийн гэрчилгээг нь хийлгэж аваад хотруу давхина. Махаа “хадгалах” зооринд хийж үнэд орохыг нь хүлээнэ. Монгол улсад хэдхэн махны ченж байдаг тэд махны үнийг “удирддаг” гэлцэх юм билээ.

Тиймээс махыг зохиомлоор хомсдуулж, үнэд оруулаад дараа нь “нөөцөлсөн” махаа худалдаанд шахдаг гэлцэнэ. Үүний хамгийн том санхүүжүүлэгчид нь энгийн иргэд. Хоногийнхоо хоолыг аргалж байгаа иргэд. Улс үүнийг “өөртөө авч” чадахгүй ченжүүдийг ажиллуулдаг нь эмгэнэл.

h01117_medium

Төрийн үйлчилгээ гэдэг хэдэн гарын үсэг зурах, тамгатай цаас дамжуулахыг хэлдэггүй. Улс нийгэмд тулгамдаад байгаа бүхий л зүйлийг хэлдэг юм. Иргэн юу хүсч байна түүнийг нь төрийн бодлогоор боловсруулж иргэдэд үйлчилэхийг хэлдэг. Гэтэл манай төр ченжүүдээ “өмөөрөн хамгаалах” шалтгаантай байгаа хэрэг. Учир нь мах, сүү гэх мэт хамгийн их эрэлттэй зүйлийг нь төрийн эрхэм “сэнтийд залрагчид”-ын гарт байдаг хойно. Тэд нууц ноёнтон нь болохоор.

145887602256f4ae769aebf

Зарим зүйлийг арай өөрөөр хиймээр юм. Зөвхөн махны тухай ярихад л энэ. Гэтэл цаана нь ноос, ноолуурын, арьс шир, худалдаа, гар дээрх наймаа, сүү, гурил, будаа, хүнсний ногоо гээд бүхий л зүйл ченжийн гарт “атгагдаж”. Монгол улс бүхэлдээ ченжийн гарт “атгуулсан” байна. Тэгвэл бүгд Ченж болж Дэлхийн хамгийн их ченжтэй орон болоё л доо. Бүгд бие биенээ хийж байгаа зүйлээрээ “шантаачлан” үнийг уралдан зохиолцоё.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …