С витаминыг уутаар нь усанд уусгаж уух ямар хор нөлөөтэй вэ

С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирна. Исэлдэн ангижрах урвалууд идэвхтэй болно. Гэхдээ хүмүүс ханиад хүрэхээр Витамин С сайн гээд халуун усанд бүгдийг нь уусгаж уух нь их ажиглагддаг.

4f8f3bddd600cb26original

С витаминыг нэг дор халуун усанд уусгаж уух нь ходоодонд маш муу. Энэ нь хүчил учраас ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ялангуяа ходоодны хүчил  шархлаатай хүний өрөвсөл шархыг сэдрээж болох талтай. Хоолны дараа өдөрт 1 гр-аас хэтрэхгүйгээр уух хэрэгтэй. Витамины илүүдэл гэдэг хүнд өвчин болдог.

Иргэд дархлаагаа сэргээхийн тулд витамин уудаг. Энэ бол зөв. Зооринд байгаа ногоо, махны дотор буй витамин задралд ордог.  Тиймээс эхний халгай жууцай, эхний шинэ ногоо цагаан идээ гартал витамин ууж байвал элдэв өвчинд өртөх нь бага. Ингэснээр дархлаа ч сайн байна. Гагцхүү аливаа витаминыг тааруулж уух нь чухал гэдгийг сануулж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …