Жервино болон Шамах нар их буучдыг орхилоо

Gervinho болон Chamakh нар Arsenal клубыг орхилоо

Их буучид Cote d’Ivoire улсын шигшээ багийн тоглогч Gervinho-г Италийн Сери А лигийн Рома клуб рүү 8 сая еврогоор явуулж байгаа бөгөөд хэрэв Gervinho тэндээ амжилттай тогловол Рома клуб нэмж мөнгө төлөх аж. Харин Chamakh-ыг Лондонгийн цэнхэр шувуунууд буюу Crystal Palace-луу зургаан сарын зээлээр илгээсэн байна.

Рома клуб улирлын өмнөх бэлтгэлээ АНУ-ын Бостон хотод базааж байгаа учир Gervinho тус клубтэй нэгдэхээр ойрын хугацаанд Бостон хот луу нисэх ёстой болсон ба Рома клубыг Бостон хотод амьдардаг James Pallotta өнгөрсөн зунаас эзэмшдэг болсноос хойш Рома клуб улирлын өмнөх бэлтгэлээ Америкт хийдэг болсон юм.Gervinho сүүлийн хоёр улирлыг Арсенал клубын эгнээнд өнгөрүүлэхдээ тус клубын төлөө 63 тоглолтонд оролцож, 11 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгөөд ийнхүү их буучдыг орхилоо

Марокко улсын шигшээ багийн тоглогч Marouane Chamakh-ын хувьд өнгөрсөн улирлын сүүл хэсгийг West Ham клубт зээлээр тоглож өнгөрүүлсэн ба тэрээр Arsenal клубын төлөө 67 тоглолтонд оролцохдоо 14 гоол оруулж, 10 гоолын дамжуулалт өгөөд энэ улирлаас Премьер лигт дэвшин тоглох болсон Crystal Palace клубт зээлээр тоглох болов

Эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …