Их Монгол Улсын гудамжны замыг шинэчлэх ажлын явц 20 хувьтай байна

ec7ae6e2af82c1080d2627db2d41f7ccАзи, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид болон иргэдийн  аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Эдгээр ажлын нэг болох Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлээд байна. Уг замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эрдэнэ зам”, “Тотал инж” ХХК-иуд барьж байгаа бөгөөд ажлын явц 20 хувьтай байна.

Их Монгол улсын гудамж буюу Замын  цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км авто замын зорчих хэсэг нь одоо 9 метр өргөнтэй бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг 14 метр болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий болгон  шинэчлэх юм.

Уг  ажлыг гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд нийслэлийн Авто замын газраас 06 дугаар сарын 15-нд бүрэн дуусгахаар хуваарь гарган ажиллаж байна.
Замын өргөтгөлд  8 аж ахуйн нэгжийн барилгын түр хашаа  болон гадна талбай, тохижилт орсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажил удаашрахгүй бол замыг хуваарийн дагуу ашиглалтад  оруулахаар байгаа юм. Одоогоор нэг аж ахуйн нэгж хашаагаа чөлөөлжээ гэж гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …