Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто Замын газрын хамтран баталсан “Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтын улирдамж”-ийн дагуу 6 дүүргийн 8 цэгт Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Техник, замын хяналт хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Авто Замын газрын Авто замын засвар ашиглалтын хяналтын мэргэжилтнүүд хамтарсан шалгалт хийж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр олгох журам”-ыг шалгалтанд хамрагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтан болон тээвэрлэгч жолооч нарт тайлбарлан танилцуулж хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.