Д.Оюунжаргал: Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг ирэх долоо хоногт тодруулах

Untitled-3

Төрийн орон сууцны корпораци Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сургалааны тохирол ирэх долоо хоногт явуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Сугалааны тохирол хэрхэн явагдах болон түрээсийн орон сууцны талаар цаг үеийн мэдээллээр Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Д.Оюунжаргалтай ярилцлаа.
Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэж дууссан. Хэчнээн иргэн бүртгүүлсэн 6э. Ер нь бүртгэлтэй холбоотой сүүлийн мэдээллийг өгнө үү?
-Улаанбаатар хотод 350 айлын хоёр өрөө байруудыг иргэдэд түрээслүүлэх бүртгэлийг гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үе шаттай явуулсан. Бүртгэл явагдсан ажлын арав хоногг шаардлага хангасан 2407 иргэнийг бүртгэсэн байна. Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан ерөнхий журамд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долоон зорилтот бүлэгт хувааж, тодорхой квот тогтоосон байгаа. Тухайлбал, бүртгэлд залуу гэр бүлийн ангилал дээр 248, төрийн албан хаагч 399, хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэх ангилалд 622, өрх толгойлсон эцэг эх, дерөв дээш хүүхэдтэй ерх 65, амхад настан 851, хегжлийн бэрхшээлтэй иргэд дээр 201, байгалийн гамшиг, гэнэтийн ослын улмаас орон гэргуй болсон ангилалд 29 хүн бүртгүүлсэн байна. Бүртгэл дууссаны дараа ТОСК-аас иргэдийн материалыг дахин хянах, нягтлах ажлыг үргэлжлүүлж өчигдөр дууслаа, Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэхдээ гэр хороололд амьдардаг, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, орлогын төвшин хүрэлцэхуйц байх ёстой зэрэг ерөнхий шаардлагыг хангасан иргэдийн материалыг хүлээн авсан. Харин нэг ангилалд бүртгүүлсэн иргэд бусад ангилалд давхар бүртгүүлсэн байгэа, зсзх звсэл нзг ангилал дээр үндсэн түрээслэгчээр бүртгүүлчихээд өөр ангилал дээр хамтран түрээслзгчзэр бүртгүүлсзн, эсэхийг дахин нягтлан шалгах ажлыг явуулсан. Шалгах явцад нийт 41 иргэн хоёр буюу түүнээс дээш ангилал дээр давхар бүртгүүлсэн байсныг хассан. Зарчилтзй 41 иргэнийг үндсэн бүртгзлззс хасаагүй, хамаарах нэг ангилалд үлдэж байгаа. Давхар бүртгэлийг хасч, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сугалаанд 2367 иргзн оролцохоор болж байна. Шалгарсан иргэдийг долоон зорилтод бүлгээр нь ангилж www.tosk.gov.mn сайтад байршуулсан.
Зорилтод булгийн хуваарилсан байрны квотод өөрчлөлт орсон гзж байсан. Аль ангилалд нь өөрчлөлт орсон юм бэ?
-Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрззсийн орон сууцанд хамруулах квот таван хувь буюу 17 ширхэг байр ногдож байсныг 18 ширхэг байраар нэмэгдүүлсэн байгаа. Учир нь, Барилга хот байгуулалтын яаманд хөгжлийн бзрхшэзлтэй иргздийн эрхийг хамгаалах нзр бүхий долоон
байгууллагаас орон сууцны тоог нэмэгдүулзх хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийн дагуу хөгжлийн бзрхшээлтэй иргэдийн түрээсийн орон сууцанд хамрагдах квотыг 10 хувь болгох өөрчлөлтийг журамд оруулж, хувиараа хөдөлдмөр эрхлэгчдийн квотоос хасах байдлаар шийдвэрлэх сайдын тушаал ирсэн. ТОСК түрээсийн орон сууц хөтөлбөрийн удирдлага менежментийг хзрэгжүүлж байгаа байгууллагын хувьд салбарын сайдаас өгсөн чиглэлийн дагуу журамд өөрчлөлт оруулсан.
Түрээслүүлэх байрнаас дөрөв дахин их хун хамрагдахаар буртгүүлсэн байна. Байрны тооноос хзд дахин их иргэн бүртгүүлсэн учраас сугалаагаар эцсийн түрээслэгчдийг тодруулна гэж байсан. Сугалааны тохирол хэзээ явагдах вэ?
• Түрээсиин орон сууцанд хамруулах иргэдиин эцсиин тохирол дзэр дөрөвдүгээр сарын 28-нд оолж, 350 байрны турээслэгчдииг сугалаагаар тодруулна. Сугалааг зам тээврийн яамны Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд цахимаар зохион байгуулна. Нийт 300 гаруй хүний суудалтай эаал учраас сугалаанд хамрагдаж бүртгүүлсэн иргэд нээлттэй оролцох боломжтой байгаа. Гэхдээ суудлын тоогоор иргэдийг хязгаарлах учраас бүртгүүлсэн иргэд өөрийн биеийн байцаалттай ирзх ёстой.
Сугалааны үйл ажиллагааг хэн хянах вэ. Ямар байгууллагын төлөөллүүд багтаж байгаа вэ?
•Журамд зааснаар Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, сугалаанд оролцох иргэдийн төлөелөл оролцохоор заасан. Энэ дагуу хяналтын зөвлөлийн гишүүдэд саналыг хүргүүлсэн байгаа. Дархан-Уул аймагт түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг цахимаар тодруулахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Тиймээс асуудал гарахгүй гэж харж байгаа. Манай байгууллагын зүгээс цахим сугалаа явуулах учраас Мэдээлэл технологийн үндэсний төвд IT аудит хийх өгөх хүсэлтийг тавьсан байгаа. Улаанбаатар хотын хувьд цахимаар долоон удаагийн сугалаа явуулж зорилтот долоон ангилалд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд тодорхой болсны дараа өөрийн вэб оайт болон олон нийтийн мэдззллийн хэрэголээр нээлттэй танилцуулах болно. Үүний дараагаар шалгарсан иргэдэд хэдэн тоотод байр хуваарилсан болон эхний гурван оарын байрны төлбөрөө төлөх мэдэгдлийг хургүүлнэ. Иргэд мэдэгдлийн дагуу төлбөрөө төлсөний дараа зээлийн гэрээгээ хийж, байрандаа орох бүрэн бололцоотой болно.
Цахим сугалаа ямар дэс дараалалтай явуулах талаар тодруулж ярина уу. Тухайлбал, иргэдийн овог нэрээр нь юм уу, код цифрээр сугалаа явуулах юм уу?
-Сугэлаанд хамруулах иргэдийн нэрсийг долоон ангилалд хувааж бүртгэх явцад иргэн тус бүр дээр сугалааны дугаар гаргасан байгаа. Долоон ангиллыг 1 -7 хүртэл дугаарлана. Ангиллын дугаарын ард гурван оронтой тообайна. Жишээ нь, залуу гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэн ЗГБ1001-1041 гэсэн сугалааны дугаартай байна. Иргэдэд сугалаа явагдахаас өмнө сугалааны дугаарыг нь өгнө. Сугалааны дугаартай хамт шалгарсан хүний овог нэр хамт гарч ирэх ёстой. Сугалааны зарчим нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан, олон улоын стандартад нийцоэн санамсаргүй байдлаар сонгох аргыг хэрэглэнэ. Өнвөдөр нийслэлийн газар олголт, лиценз олголт сугалаагаар явсан шиг эарчмаар цахимаар явуулна гэсэн үг.
Буянт-Ухаа-2 хорооллын 350 байрнаас гадна өөр байрыг иргэдэд түрээслүулэх үү. Шаардлага хангасан ч сугалаанд таарч чадаагүй иргэд дараагийн сугалаанд оролцоход ямар нэгэн хөнгөлөлт эдлэх үү?
-Дахин түрээсийн орон сууцанд хамруулах байр гарвал өмнөх сугалаанд оролцсон иргэдийг дахин бүртгэхгүйгээр хамруулна. Улаанбаатар хотод түрээслүүлэх 350 байрын төрийн түрээсэнд шилжүүлж, төрөөс түрээсийн орон сууцны санхүүжилтийн хөрөнгийг ТОСК-д гаргаж өгч байгаа. Хэрвээ Засгийн газраас Барилга хот байгуулалтын яамнаас төр өөрөө байр худалдан аваад төрийн түрээсэнд шилжүүлбэл ТОСК хэрэгжүүлэхэд бэлэн байгаа.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …