ОХУ-ын Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев болон хотын дарга А.Е.Локоть нар Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов. Тус төвийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд нар танилцууллаа.
Энэ үеэр Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй, шуурхай хүргэдэг болсон чухал ажлыг эхлүүлсэнд маш баяртай байна. Новосибирск хотод энэ төрлийн үйлчилгээ байдаг. Бид үүнийг “Олон талт үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Гэхдээ танайхаас туршлага судлах олон зүйл харагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэд удирдлагуудтайгаа видео уулзалт хийж байгаа нь үнэхээр зөв санагдлаа. Манай хот иргэдээ хотын захиргаан дээр 7 хоног бүрийн баасан гарагт хүлээн авч уулздаг. Хотын удирдлагууд иргэдтэйгээ онлайнаар холбогддог энэхүү аргыг өөрийн хотод очоод хэрэгжүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.